НИЙГЭМНийгэм мэдээСПОРТ

ДАШТ-ий урьдчилсан шатны эхний тоглолтод манай улсын далбааг социализмын үеийнхээр мэдээлжээ

АНУ, Канад, Мексик улсад болох 2026 оны ДАШТ, ААШТ 2027-гийн урьдчилсан шатны тоглолтын эхний тэмцээнүүд болж байгаа билээ. Манай улсын шигшээ багийн хувьд Ташикистан улсад очиж, аравдугаар сарын 12-ны өдөр Афганистаны эсрэг тоглосон юм.

Тэгвэл уг тоглолтод манай улсын шигшээ баг 1:0 харьцаагаар ялагдал хүлээсэн билээ. Уг мэдээллийг AFC буюу Азийн хөлбөмбөгийн холбоо өөрсдийн албан ёсны цахим хуудастаа мэдээлэхдээ манай улсын далбааг социализмын үеийнхээр мэдээлжээ.

БНМАУ-ын далбаа 1945-1992 оны хооронд соёмбын дээд хэсэгт таван одыг байрлуулсан байдаг юм.

Цахим орчинд тэдний албан ёсны фейсбүүк хуудаст уг постер нийтлэгдсэний дараагаар Монгол дахь хөлбөмбөгийн фанатууд уучлал хүсэж, манай улсын далбааг залруулах агуулга бүхий сэтгэгдлүүдийг бичиж эхэлсэн билээ. Гэсэн хэдий ч AFC-гийн зүгээс өнөөдрийг хүртэл залруулаагүй юм. Харин Монголын хөлбөмбөгийн холбооноос уг асуудлыг тодруулахаар холбогдсон ч албан утаснууддаа хариу өгсөнгүй.

Ташрамд дурдахад, хоёр улсын шигшээ багууд хариу тоглолтоо Монгол Улсад маргааш буюу аравдугаар сарын 17-ны өдрийн 15.00 цагаас тоглох билээ. Тоглолт Улаанбаатар хотноо Монголын хөлбөмбөгийн холбооны талбайд зохион байгуулагдана.

Тэгвэл Үндэсний шигшээ багт дуудагдсан 23 тамирчны нэрийг хүргэе. Үүнд,

Хаалгачаар,

  • А.Сайханчулуун /ФС Ховд/
  • Б.Ариунболд /Хангарьд/
  • С.Батмагнай /Дэрэн/

Хамгаалагчаар,

  • Н.Хашчулуун /Дэрэн/
  • Г.Бат-Оргил /ФС Улаанбаатар/
  • Б.Амгаланбат /ФС Улаанбаатар/
  • Филип Андерсон Чинзориг /ФС Славия Карловы/
  • О.Мөнх-Оргил /Дэрэн/
  • П.Баярцэнгэл /Хангарьд/
  • Б.Ууганбат /Дэрэн/
  • Э.Өнөр-Эрдэнэ /ФС Улаанбаатар/

Хагас хамгаалагчаар,

  • П.Ууганбаяр /ФС Улаанбаатар/
  • Г.Буяннэмэх /ФС Ховд/
  • А.Дөлгөөн /Дэрэн/
  • Б.Цогтбаяр /Su Rebenland/
  • Б.Батмөнх /Дэрэн/
  • Ц.Баасанжав /Дэрэн/
  • Х.Цэнд-Аюуш /Төв Азарганууд/

Довтлогчоор,

  • У.Тэмүлэн /Sporting Ilch/
  • Г.Ганбаяр /ФС Комарно/
  • Б.Намсрай /SP Falcons/
  • О.Мижиддорж /ФС Улаанбаатар/
  • Б.Мөнх-Эрдэнэ /ФС Ховд/ нар багтжээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 16, 2023 15:15

hereggui yamaar heruul hiij baihaar oligtoi dasgaljuulagch olj beltgelee hii, afgand hojigdohoor hamgiin muu bag bna

Зочин
Зочин
10 сар 16, 2023 15:49

Ямар хамаатай юм ,хятадын д�##�бааг тавьчихаагүй л бол

Зочин
Зочин
10 сар 16, 2023 19:40

Доромжилж байгаа юм санаандгүй юм гэж байдаггүй

Зочин
Зочин
10 сар 17, 2023 09:46

Монгол Улсын д�##�баа мөн байна. Юундаа эргүүтээд байна. Хятадын д�##�баа авчираад тавьчихсан бол яая гэхэв.

Холбоотой мэдээ

Back to top button