Нийгэм мэдээ

"Ус бол хүнс" үзэсгэлэнг дэлгэлээ

Дэлхийн хүнсний өдрийг энэ жил "Ус бол Хүнс, Ус бол Амьдрал" уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Хоол, хүнсний үйлдвэрлэл нь усны нөөцөд шууд нөлөө үзүүлдэг гэдгийг харуулах зорилгоор Байгалийн түүхийн музейд "Ус бол Хүнс" сэдэвт үзэсгэлэн 10-р сарын 16-20-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Тус үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсын шадар сайд С.Амарсайхан, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн нар үг хэллээ.

Дэлхийн хүнсний өдрөөр НҮБ-ын ХХААБ-ын байгуулагдсан өдөр тохиож байна. Тиймээс  тус өдрийг хүнс, хөдөө аж ахуйн салбарын эдийн засгийн өсөлт, нийгмийн хөгжил, экосистемийн тэнцвэрт байдалд эзлэх стратегийн ач холбогдлыг олонд таниулах, ололт амжилт, тулгарч буй асуудлуудад анхаарал хандуулах, гарц, шийдлийг хэлэлцэх, хамтын хүчийг нэгтгэх, хүнсний тогтолцооны тогтвортой хөгжилд хүн бүрийн үүрэг оролцоо чухал болохыг сануулах зорилгоор тэмдэглэж байгаа юм.

Мөн нээлтийн үеэр Монгол улс 1973 онд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагад (ХХААБ) гишүүн орноор элссэний 50 жилийн хамтын ажиллагааны ойтохиож байгаа юм.  Хамтын ажиллагааны ойг тохиолдуулан ажил, амжилтыг нэгтгэсэн зурган номын нээлтийг хийлээ. Түүнчлэн Монгол Шуудан ХК-тай хамтран ойн марк бүтээж, маркийг олонд танилцуулав.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button