Хамас: Барьцаалагдсан гаднын иргэдийг нөхцөл байдал тохирох үед суллана

Хамас бүлгийн томоохон албан тушаалтнуудын нэг болох Халед Мешаал даваа гарагт /2023.10.16/ Израилд хоригдож буй палестинчуудыг чөлөөлөхөд шаардлагатай зүйлс бий гэж хэлсэн байна.
Мэргэжилтнүүд энэ мэдэгдлийг дүгнэхдээ барьцаалагдсан израилуудыг хөшүүргэ болгон Израилд хоригдож буй палестинчуудыг чөлөөлөх зорилготой байж магадгүй гэж таамаглажээ.
Мешаал мэдэгдэл хийсний дараа Хамасын агаарын хүчин Израилын иргэншилгүй, гадаад иргэд бол “зочид” учраас нөхцөл байдал зөвшөөрсөн үед тэднийг суллан явуулна гэсэн байна.

Аравдугаар сарын 7-ны өдөр Хамас Израил руу гэнэтийн дайралт хийхдээ олон хүнийг барьцаалж авсан юм. Израилын тооцоолсноор тус бүлэг 199 хүнийг Газын зурвас руу барьцаалан авч явсан аж. Харин Хамас 200-гаас 250 хүнийг барьцаалсан гэж мэдэгджээ.
Одоогийн байдлаар Израилын шоронгуудад 6 мянга гаруй Палестин хүмүүс хоригддог. Хамас барьцаалсан Израил иргэдийг ашиглан хоригдож палестинчуудын ихэнхийг суллах гэж оролдож магадгүй.
2011 онд Израил олон зуун Палестин хоригдлыг суллаж байж Гилад Шалит нэртэй цэргээ буцаан авсан байдаг. Тэр үед зарим хүмүүс тус солилцоог хэтэрхий нэг талд ашигтай байна гэж шүүмжилж байсан юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.