Гадаад мэдээДЭЛХИЙ

Бельгид террорист халдлага болж 2 хүн буудуулан нас баржээ

Даваа гарагийн /2023.10.16/ орой Бельгийн нийслэл Брюссельд “Islamic State” террорист бүлгийн гишүүн гал нээсний улмаас 2 хүн нас барж нэг хүн бэртсэн байна.

Хэрэгтэн Бельги, Шведийн хооронд хөл бөмбөгийн тэмцээн эхлэх гэж байхад гал нээж хэргийн газраас зугтжээ. Үүний дараа Бельги терроризмын аюулын хамгийн дээд түвшинд зарлаж, хэрэгтнийг яаралтай илрүүлэн, баривчлах ажлыг эхлүүлсэн аж.

Халдлага үйлдсэн этгээд интернэт дээр бичлэг тавихдаа өөрийгөө Адбемсалем Аль Гуйлани хэмээн танилцуулж Аллахын төлөө тэмцэгч гэж хэлжээ. Бельгийн эрх баригчид Брюссель хотын иргэд, Европын комиссын ажилтнуудыг терроризмын аюулын түвшинг буулгах хүртэл гэртээ байхыг зөвлөсөн байна.

Брюссельд Европын комиссын төв оффис байрладаг. Бямба гарагт /2023.10.14/ Европын комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лейен “Европ Израилыг дэмжинэ. Израил өөрийгөө хамгаалах эрхтэй” гэж мэдэгдэл гаргасан юм.

Үүнээс хоёр өдрийн дараа буюу даваа гарагт /2023.10.16/ Брюссель хотноо террорист халдлага боллоо. Ийм учраас энэ халдлага Газын зурваст гараад буй мөргөлдөөн болон фон дер Лейений хэлсэн үгтэй хамааралтай байж магадгүй билээ.

Гэхдээ Бельгийн холбооны прокурор халдлага үйлдсэн этгээд Израил болон Палестины экстремист үзэлтэй бүлгэмийн хооронд үүссэн мөргөлдөөнтэй холбоотойг нотлох баримт байхгүй гэж хэлжээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button