Гадаад мэдээДЭЛХИЙ

Жо Байден Израил, Йорданд айлчилна

Жо Байден лхагва гарагт /2023.10.18/ Израилд айлчилж, дараа нь Йорданыг зүглэнэ гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен өнөө өглөө мэдэгджээ.

Израилын Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху өнгөрсөн амралтын өдрүүдэд Байденыг улсад нь айлчлахыг урьсан юм. Үүний дараа Байден айлчлал хийх талаар нухацтай бодож байгаа гэж мэдэгдсэн бөгөөд, ийнхүү лхагва гарагт /2023.10.18/ Нетаньяхутай биечлэн уулзахаар боллоо.

Байден Израилд айлчлах хийх нь эрсдэл дагуулна. Даваа гарагт /2023.10.16/ Блинкен Тель-Авив хотноо Нетаньяхутай уулзахад агаарын дуут дохио идэвхэжсэн тул тэд хоргодох байранд хэлэлцсэн юм.

Блинкен одоо Израилд байгаа. Тэрбээр өнөө өглөө хийсэн мэдэгдэлдээ мөн “АНУ болон Израил олон улсын байгууллагууд болон гаднын улс орнуудаас ирэх хүмүүнлэгийн тусламжийг Газын иргэдэд хүргэх тал дээр санал нэгдсэн. Газа руу тусламж аль болох хурдан орж ирэх нь чухал” гэжээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Хариулт
Хариулт
2023-10-17 13:40

Цагаачдын ерөнхийлөгч зөнөг өвгөн дайн хаана болно тэнд тэнэж явдаг.

Холбоотой мэдээ

Back to top button