ДАТАГРАФИКДатаграфик СтатистикЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээ

Экспорт 26.6, импорт 6.3 хувиар өсжээ

Манай улс есдүгээр сарын байдлаар нйит 158 улстай худалдаа хийжээ. Нийт бараа эргэлт 18.1 тэрбум ам.долларт хүрсэн байна. Экспорт 2.4 тэрбум ам.доллар буюу 26.6, импорт 399.1 сая ам.доллар буюу 6.3 хувиар тус тус өсжээ.

Үүнээс

  • экспорт 11.3
  • импорт 6.8 тэрбум ам.доллар байжээ.

Экспортын хэмжээ есдүгээр сард өмнөх сараас 14.8 сая ам.доллароор буюу 1.1 хувиар буурсан байна. Харин импорт 114.2 сая ам.доллар буюу 12.4 хувиар буурчээ.

Гадаад худалдааны тэнцэл есдүгээр сарын байдлаар 482.4 сая ам.долларын ашигтай гарчээ.

Хамгийн их худалдаа хийсэн улс Хятад улс болсон байна. Тодруулбал, эхний есөн сарын байдлаар тус улстай 13.0 тэрбум ам.долларын худалдааг хийжээ. Энэ нь гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 72.3 хувийг эзэлдэг байна.

Тэгвэл эхний есөн сарын байдлаар,

  • БНХАУ -10.3 тэрбум
  • Швейцарь - 488.2 сая
  • БНСУ - 134.4 сая
  • ОХУ - 80.0 сая
  • Итали - 71.1 сая
  • Бусад - 207.4 сая ам.долларын худалдааг хийжээ.

БНХАУ-д экспортолсон барааны 61.7 хувийг чулуун нүүрс, 19.4 хувийг зэсийн баяжмал эзэлж байгаа бол Швейцар улсад экспортолсон барааны 99.5 хувийг алт эзэлж байна.

Тэгвэл энэ оны эхний есөн сарын байдлаар ч импортын дүнгээр БНХАУ тэргүүлжээ. Тодруулбал,

  • БНХАУ - 2.7 тэрбум
  • ОХУ - 1.8 тэрбум
  • Япон - 520 сая
  • БНСУ - 292 сая
  • АНУ - 223.3 сая
  • ХБНГУ - 159.3 сая
  • Бусад - 1.0 тэрбум ам.долларын импортын бараа бүтээгдэхүүн авсан байна.

ОХУ-аас импортлосон барааны 70.9 хувийг нефтийн бүтээгдэхүүн, Япон улсаас авсан бараа бүтээгдэхүүний 75.5 хувийг суудлын автомашин эзэлжээ. Харин БНХАУ-аас авсан барааны 8.6 хувийг ачааны автомашин эзэлж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button