Гадаад мэдээДЭЛХИЙ

“Бүс ба Зам”-ын уулзалт эхлэхийн өмнө Бээжин хамгаалалтаа зузаатгав

“Бүс ба Зам” санаачилгын 10 жилийн ойн баяр тохиож байгаа. Тус санаачилгын уулзалт өнөөдрөөс эхлэн лхагва гарагийг /2023.10.18/ дуустал үргэлжлэх билээ. Ийм учраас Бээжин хот хамгаалалтаа зузаатгажээ.

Тухайлбал тус хотын ЭСЯ-ны бүс гэгддэг Лианмациаод ихэнх барилгуудын хажууд цагдаагийн машин байрлаж, аюулгүй байдлын сайн дурын ажилчид болон, хамгаалагч нар хаа сайгүй зогсож байгаа аж.

Хамгаалалтаа чангатгасан нь өнгөрсөн долоо хоногт Израилын Элчин сайдын яамны ажилтан руу хутгатай дайрсан явдалтай мөн холбоотой юм. Уулзалт эхлэхээс хэдэн хоногийн өмнө Бээжингийн цагдаа нар иргэдийг дрон ашиглахыг хориглосон мэдэгдэл гаргажээ.

10 жилийн өмнө эхэлсэн “Бүс ба Зам” санаачилгын дор БНХАУ дэлхийн 152 орон, олон улсын 32 байгууллагатай 200 гаруй гэрээ хийв. Тус улсын Гадаад хэргийн яам мэдээлснээр 3 мянга гаруй хамтын ажиллагааны төсөл хэрэгжүүлсэн байна.

Эх сурвалж: South China Morning Post

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button