Гадаад мэдээДЭЛХИЙ

Жэйда Смитт Уилл Смиттээс салахгүй гэжээ

Жэйда Пинкетт Смитт “Today” агентлагт өнгөрсөн долоо хоногт ярилцлага өгөхдөө Уилл Смиттэй 2016 оноос хойш хамт амьдраагүй, зам замаа хөөцгөөсөн гэж ярьсан билээ.

Өнгөрсөн долоо хоногийн ярилцлагын зураг

Тэгвэл Жэйда “Today” агентлагийн шоунд дахин орохдоо бүх хүн хэлсэн зүйлийг нь буруугаар ойлгосон байна гэжээ. Тэрбээр “Салах шалтгаан хэзээ ч гаргахгүй гэж би өөртөө амласан. Бид юу ч байсан даван туулах болно. Би энэ амлалтаа зөрчиж зүрхлээгүй” гэсэн байна.

Жэйда нэмж хэлэхдээ “Харилцаагаа сэргээхийн тулд их хичээж байгаа. Тийм ээ, харилцаагаа дахин нэгтгэхийн тулд. Амьдралын туршид үргэлжлэх харилцаа болгохын тулд” хэмээжээ.

Түүнээс сэтгүүлч “Бүүр салж магадгүй ч гэсэн зүйл байхгүй гэсэн үг үү” гэж асуухад тэрбээр “Үгүй” гэж хариулсан юм.

Эх сурвалж: Unilad

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button