УЛС ТӨРУлс төрийн мэдээ

"Ковидын сонсголыг 23, 24-ний өдөр хийхгүй. Зарим сайдууд материалаа нуун дарагдуулж байна"

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл Ковидын сонсголтой холбоотойгоор мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Зургаадугаар сарын 26-нд Эдийн засгийн байнгын хорооноос Ковидын үеийн цар тахлын төсвөөр сонсгол хийх шийдвэр гарсан билээ. УИХ-ын есөөс дээш гишүүн санал гаргаж байж, УИХ-ын чуулганаар сонсголыг хэлэлцэх юм. Миний бие орсон нийт таван гишүүнтэй ажлын хэсэг байгуулагдаж, ажилласан. Монголбанкны ерөнхийлөгч, ХЭҮК гэх мэт Засгийн газрын болон УИХ-ын харьяа 18 байгууллага руу 23 албан бичиг явуулж, материалууд авахыг хүссэн.

Улмаар шинжээч томилуулж, сонсголыг хийх ёстой байсан юм. Гэсэн хэдий ч материал дутуу байна. Зарим сайд руу гурван удаа материал явуулсан. Холбогдох бүхий л бичиг баримтыг өгөхгүй байна. Гэтэл өнгөрсөн долоо хоног шинжээч томилуулах гэтэл байнгын хорооны ирц бүрдээгүй шалтгаанаар хуралдаагүй. 10-20 их наяд төгрөгийн мөнгөн дүн бүхий асуудлыг тоохгүй орхиж, чанаргүй сонсгол хийлгэхээр санаатайгаар нөлөөлж байна.

Шинжээч томилж өгөхгүй бол Ковидын үеийн сонсголыг хойшлуулах хэрэгтэй гэх асуудал дээр байнгын хороон дээр асуудал үүслээ. Ажлын хэсгийн таван гишүүн хуралдаж, шинжээчээ томилбол албан ёсных биш болно" хэмээлээ.

Үргэлжлүүлэн тэрбээр "С.Чинзориг сайд "Бүхий л холбогдох бичиг баримтыг явуулсан учраас шинжээчгүй байсан ч сонсголыг хийгээч" гэсэн. Сайдын зүгээс олон нийтийн мэддэг, албан сайтад байдаг тоон статистик мэдээллийг л хуулаад явуулсан байна. Ногоон автобус, нүүрсний хулгай шиг тендерийн хууль үйлчлэхгүйгээр, Ковидын үед шууд худалдан авалт хийсэн. Иргэдийн мэдэх ёстой олон асуудалд хамаарах бичиг баримтыг ерөөс өгөхгүй, нарийн мэдээлэл байхгүй байна. Ерөнхий мэдээлэл л явуулж байна.

Нэгт, Шинжээч байхгүй бол хувь өөрсдийн байр сууриа илэрхийлэхээс хэтрэхгүй. Нарийн судалж, задалсан, баталгаат эх сурвалжгүй болно гэсэн үг.

Хоёрт, байнгын хороо хуралдаж, сонсголын товыг өөрчлөх боломжтой. Гэвчиг өөрчлүүлэхгүй гэх асуудал үүсэж байна. Хойшлуулахгүй юм бол шинжээчийг томилж өгөх хэрэгтэй.

Ковидын үеийн хулгайг нуун дарагдуулж, чанаргүй сонсгол хийлгэх гэж байна. Хэрэв сонсголыг явуулаагүй бол Ардчилсан намын буруу болно. Энэ сарын 23, 24-ний өдрүүдэд сонсголыг зохион байгуулахгүй. Хангалттай хэмжээний материалаа бүрдүүлж, шинжээч авч ажиллуулсны дараагаар сонсгол явуулах өдрийг товлоно. Гурван шинжээчийг хоёр долоо хоногийн хугацаанд л ажиллуулах хүсэлтэй байгаа. Харин Хөгжлийн банкны асуудлаар хэдэн шинжээчид хэр их зардал гаргасныг судалж үзээрэй. Эрх баригчид хэрхэн зохион байгуулалттайгаар хэргийг нуун дарагдуулж болдгийг харуулсан жишээ болж байна" гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-10-17 14:47

САРАНГЭРЭЛ МОНГОЛЫН ЭХ БОЛСОН ДАГИНА ИЖИЙ НЭРТЭЙ ЛУЙВАРЧИН ХҮРЭЛСҮХ НАРЫН ХОСЛОН ТОГЛОЛТ ИЛЧЛЭГДЭЖ, ОРОСУУДЫН ХЭЛДГЭЭР ГАШУУН БАЙНА ГАШУУН ҮНЭН БАЙНА ХЭМЭЭН ХАЛАГЛАХ БОЛНОО

Хариулт
Хариулт
2023-10-17 16:23

Ард түмний дунд нүүрсний хулгайн нээлттэй сонсгол хийе гэв . МАНгарын дарга нар нээлттэй сонсголын т�##�аар ха�##�ттай нууц хур�##� хийв. ГАЙХАЛТАЙ .НЭЭЛТТЭЙ СОНСГОЛЫН ХААЛТТАЙ хур�##� .СОНСВОЛ МАН ын хулгай арай дэндүү дэндүү . Түүнийгээ нэг компанийн хэлэлцүүлгээр дуусгая гэсэн бололтой. Ковидын үеийн орлого зарлагын т�##�аар нээлттэй сонсгол хэлэлцүүлэг хийе гэв .ДҮГНЭВЭЛ Сонгуулиас хойш уг хэлэлцүүлэг зохион байгуулагдах эсэх шийдэгдэнэ гэв. Урьдчилж тайлан тавихаас татг�##�зав.Ихэд идсэн бололтой.. Хөгжлийн банкаар нээлттэй сонсгол хийж СӨРӨГ намаа дарахыг оролдов.Даравч дарлаж , булавч бултайсаар ихэнх нь МАНд тохогдов .Гай болж сонсгол хийсэн дарга Б.Энхбаяр нь БЗС гаар сурснаа мартаж ихэд попорсон нь илчлэгдэж ичсэндээ 2 хоногт зээлээ шуурхай төлөв. МАНынхан АРД ТҮМНИЙ ЭЛЧ ГЭДЭГ иймэрхүү янзаар монголчуудын тархийг угаасаар бас монголчууд бид УГААЛГАСААР дараагийн сонгуультай золгов. Бас шудрага гэх 5 ( таваас) хэн юу хэлэв.хэд нь амл�##�таа биелүүлэв.Хэд нь хуулийн байгууллагаар оров. Сууд�##�д санаархаагүй гэсэн нь хэд амл�##�тандаа хүрэв.Танхимдаа Хүрэлбаатар , 10 % , хямд гурилын сайд , бөх сайд, баатар сайд ,жилд 400 сая жуулчинтай ерөнхий сайд МОНГОЛ ОРНОО хөгжүүлнээ юу

Зочин
Зочин
2023-10-17 19:25

Аргагүй Монголын топ гэсэн хулгайч луйварчид нь сайд гэхээр яаж зүгээр суухав

Холбоотой мэдээ

Back to top button