Newsweek: Тусгаарлагдсан Путин бусад удирдагчидтай уулзах боломж бол “Бүс ба Зам”

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мягмар гарагт /2023.10.17/ Ши Жиньпинтэй уулзахаар Бээжин хотноо газардсан.
Энэ нь өнгөрсөн жилийн гуравдугаар сард Олон улсын эрүүгийн шүүх (ICC) Путинийг баривчлах шийдвэр гаргаснаас хойш түүний хийж буй хоёр дахь гадаад айлчлал юм. Түүнийг Хятадын Худалдааны сайд Ван Вэнтао угтсан авчээ.
Олон улсын эрүүгийн шүүх Украин хүүхдүүдийг нутаг дэвсгэрээс нь хүчээр гаргасан хэрэгт Путинийг буруутай гэж үзэж 123 гишүүн улсдаа нутаг дэвсгэрт нь очсон тохиолдолд баривчилж, Гааг хот дахь “ICC”-ийн шүүхэд хүлээлгэн өгөх тушаал гаргасан.
Энэ тушаал гарсны дараа Путин гаднын орнуудаар айлчлахаа бараг зогсоосон юм. Гэхдээ БНХАУ “ICC”-ийн гишүүн биш учраас “Бүс ба Зам”-ын 10 жилийн ойн уулзалтад тэрбээр оролцож чадна. Мэргэжилтнүүд “Бүс ба Зам” нь Путиний хувьд өөртэй нь ижил үзэл бодолтой бусад удирдагчидтай уулзах боломж гэж үзэж буй.

Брьюссел дэх Орос Европ Ази судлалын төвийн (CREAS) үүсгэн байгуулагч, захирал Тереза Фаллон “Newsweek” сэтгүүлд хэлэхдээ “Олон улсын эрүүгийн шүүх баривчлах тушаал гаргасан нь Путиний айлчлах эрхийг хязгаарласан ч тэр Владивостокт Ким Жон Унтай уулзаж чадсан. Гэхдээ илэн далангүй байцгаая, БНХАУ-д айлчилж байна гэдэг түүнийг хэр их тусгаарлагдсаныг харуулж байна” гэжээ.
Тэрбээр “Уулзалтад оролцохоор Бээжинд очсон нь Путинд өөртэй нь ижил үзэлтэй удирдагчидтай уулзах боломжийг олгоно. Путиний тусгаарлагдсан байдал нь мөн түүнийг Ши Жиньпинээс хараат байдлыг нэмэгдүүлж, ээдрээтэй харилцаа үүсгэхэд хүргэсэн” хэмээсэн байна.
Эх сурвалж: Newsweek
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.