Гадаад мэдээДЭЛХИЙ

Байден БНХАУ-д тавьсан микрочипний хоригоо чангатгана

Мягмар гарагт /2023.10.17/ Байдены засаг БНХАУ-д тавьсан дэвшилтэт технологи бүхий микрочипний хоригоо чангатгана гэдгээ мэдэгджээ. “Nvidia” гэх мэт хэд хэдэн компаниудын үйлдвэрлэсэн хиймэл оюун ухааны чипийг ашиглан зэвсэгт хүчнээ бэхжүүлэх боломжийг нь хязгаарлахын тулд ийм шийдвэр гаргасан байна.

30 хоногийн дараа хэрэгжиж эхлэх хоригт БНХАУ-аас гадна Иран, ОХУ гэх мэт улсуудад дэвшилтэт чип, чип үйлдвэрлэх хэрэгсэл нийлүүлэхийг хязгаарлах юм. АНУ-ын Худалдааны яамны нарийн бичгийн дарга Жина Раймондо энэхүү шинэ арга хэмжээ нь өнгөрсөн аравдугаар сард батлагдсан хуулийн цоорхойг нөхцөл явдал гэжээ.

Тэрбээр “Зорилго нь Бээжинг эдийн засгаар хохироох бус хиймэл оюун ухаан болон зэвсэгт хүчний хэрэглээнд чухал ач холбогдол бүхий боловсронгуй компьютер бүтээхэд туслах дэвшилтэт хагас дамжуулагчийн хүртээмжийг хязгаарлах явдал” хэмээсэн юм.

АНУ дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны хэвлэлийн төлөөлөгч шинээр баталсан хоригийг эрс эсэргүүцэж буйгаа илэрхийлжээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button