Гадаад мэдээДЭЛХИЙ

“Tesla” компани 55 мянга гаруй “Model X” загвараа буцаан татна

АНУ-ын Үндэсний авто замын хөдөлгөөний аюулгүй байдлын алба “Tesla” компани 54,676 ширхэг “Model X” загвараа буцаан татах болсон талаар мягмар гарагт /2023.10.17/ мэдээлжээ.

Гэхдээ 2021-ээс 2023 оны хооронд үйлдвэрлэсэн “Model X”-үүдийг л буцаан татах юм. Учир нь тус загвар тоормосны шингэн багассаныг илрүүлж чадахгүй байх магадлалтай тул хянах самбар дээр анхааруулах гэрэл нь асахгүй байж болзошгүй аж.

Өнгөрсөн долоодугаар сард “Tesla” компани “Model S”, “Model X” загварын авто машин эзэмшигчдийг сайн дураараа машинаа авчирч хамгаалах бүсний бэхэлгээ зөв холбогдсон эсэхээ шалгуулж болно гэж мэдэгдсэн билээ.

Мөн наймдугаар сард Үндэсний авто замын хөдөлгөөний аюулгүй байдлын алба “Model 3” болон “Model Y” загварт жолоодлогын удирдлага алдагдсан гэх мэдээллийн дагуу мөрдөн байцаах ажлыг эхлүүлсэн байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button