УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх В.Путиныг Монголд айлчлахыг урилаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын Бээжин хотод болж буй “Бүс ба Зам” дээд түвшний чуулга уулзалтад оролцож яваа билээ. Энэ үеэрээ өчигдөр орой /2023.10.17/ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай уулзсан байна. Уулзалтаар түүнийг Монгол Улсад айлчлахыг урьсан аж.

Энэ тухай Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлэхдээ, "Манай сайхан эх оронд айлчлан зочлоорой гэж урьж байна. Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэгч чиглэл бол ОХУ-тай харилцах харилцаа байдаг. Бид олон 100 жилийн түүхтэй, дипломат харилцаатай. Дайны хүнд цаг үед ч хамтдаа байсан. Энх цагийн бүтээн байгуулалтын үед ч хамтдаа хүчин зүтгэж, найрсаг харилцааг бий болгосныг бид мартаж болохгүй. Тиймээс Халхын голын ойн баярын үеэр Монгол Улсад албан ёсоор төрийн айлчлал хийхийг урьсан. Одоо дахин урьж, нотолж байна. 2025 онд агуу эх орны дайнд ялсны түүхт 80 жилийн ой тохионо. Энэ баярыг монголчууд хүн төрөлхтөний баяр гэж хэлж болно гэж үздэг. Учир нь фашизмыг дарахад ОХУ-ын ард түмний байгуулсан баатарлаг гавъяаг дэлхий ертөнц мартаж болохгүй. 80 жилийн ойг хамтдаа сайхан тэмдэглэж өнгөрүүлнэ гэж бодож байгаа. Танд хэлэхэд сүүлийн жилүүдэд манай хоёр орны харилцаа нэлээдгүй идэвхжлээ" гэлээ.

Энэ тухай албан мэдээллийн дэлгэрэнгүйг хүргэе:

Ерөнхийлөгч хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг улам гүнзгийрүүлэх, шинэ агуулгаар баяжуулах зорилтын хүрээнд худалдааны татварыг бууруулах, дэд бүтэц, эрчим хүчний салбарт бүтээн байгуулалтын томоохон, төсөл хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх нь чухал болохыг онцлов.

Монгол Улсаас ОХУ-д нийлүүлж буй мах, махан бүтээгдэхүүн, ноос, ноолуур, арьс, шир зэрэг хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүнд ноогдуулж буй татварын хэмжээг бууруулах асуудлыг ойрын өдрүүдэд Улаанбаатар хотноо болох Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэхээр Ерөнхийлөгч нар тохиров.

Төрийн тэргүүн нар Монгол, Оросын хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн үр ашгийг дээшлүүлэхэд чиглэсэн шинэчлэл хийх, Монгол Улсын баруун болон зүүн босоо тэнхлэгийн төмөр замуудын бүтээн байгуулалтад хамтран ажиллах талаар санал солилцов.

ОХУ-аас Монгол Улсад түлш, шатахууныг тасралтгүй нийлүүлж, тогтвортой хангахаа Ерөнхийлөгч В.В.Путин мэдэгдсэнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх талархал илэрхийлэв.

Монгол Улсын өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэгцээг хангахад чиглэсэн хамтын ажиллагааны хүрээнд Эгийн голын усан цахилгаан станц байгуулах асуудлыг талууд нарийвчлан судлахаар болов.

ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров, Засгийн газрын орлогч дарга А.В.Новак, Эдийн засгийн хөгжлийн сайд М.Г.Решетников, Тээврийн сайд В.Г.Савельев, “Оросын төмөр замууд” НХН-ийн Ерөнхий захирал О.В.Белозёров, “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллер, “Роснефть” НХН-ийн Ерөнхий гүйцэтгэх захирал И.И.Сечин нар хамтын ажиллагааны талаар мэдээлэл хийж, саналаа танилцуулав.

Хоёр улсын төрийн тэргүүн ирэх жил тохиох Халхын голын хамтын ялалтын 85 жилийн ойг хамтран тэмдэглэх нь хоёр улсын дайчин нөхөрлөлийг мөнхжүүлж, залуу, хойч үед түүхэн үнэнийг таниулахад чухал ач холбогдолтой гэдэгт санал нэгдэв.

Түүхт ялалтын баярт оролцох Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгыг Ерөнхийлөгч В.В.Путин талархан хүлээн авлаа.

Уулзалтын үеэр Ерөнхийлөгч нар хоёр орны соёл, боловсрол, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж, ард түмний найрамдал нөхөрлөлийг бэхжүүлэх нь чухлыг онцлон тэмдэглэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
17 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 18, 2023 11:03

шүтдэг хүнтэйгээ уулзаад гоё байгаа байхдаа.. ирэнгүүт нь баривчлаад гаагад хүргүүлэх хэрэгтэй..

Зочин
Зочин
10 сар 18, 2023 14:36
Reply to  Зочин

Ард түмэндээ битгий гай дууд аа хөө. Монгол улсад тэр Гааг энэ тэр чинь падлий ч байхгүй.

Зочин
Зочин
10 сар 18, 2023 15:46
Reply to  Зочин

Битгий тэнэгээ гайхуул, орк оо! Манайх конвенцэд нэгдсэн, ОУШүүхээр гэмт хэрэгтнээр зарласан этгээдийг баривчлах үүрэгтэй. Үгүй бол НҮБээс хасч тусгаар улс гэж үзэхээ болино

Зочин
Зочин
10 сар 18, 2023 19:30
Reply to  Зочин

Хуцваа, НҮБ ямар хамаатай юм ,тэгээд ч дэлхийн түүхэнд НҮБ-с хасна гэж огт байгаагүй , тэгээд л Тусгаар улс өиш болчихдог гэнээ ,эргүү хогоо ,хөмөрсөн тогоо

иргэн
иргэн
10 сар 18, 2023 11:31

Мөнхийн хөршүүдийн найрсаг харьцаа тогтвортой хөгжлийн гол тулгуур билээ.

Зочин
Зочин
10 сар 18, 2023 15:49
Reply to  иргэн

18 р зуунаас хойш л Сибирьт ирж уугуул үндэстнүүдийг эзлэн түрэмгийлж манай хөрш болсон мангадуудыг мөнхийн хөрш гэж солиорохоо болино уу! Түүхээ мэдэхгүй орк

Зочин
Зочин
10 сар 18, 2023 19:32
Reply to  Зочин

Эргүү тэнэг хог , өмхий хог өөрөө Дэлхийн Түүх хар , ёстой орк гээч чинь өөрөө ,тэнэг илжиг

Зочин
Зочин
10 сар 18, 2023 11:56

Сайхан нөхөрлөлийн үг хэлжээ. Путинд ийм нөхөрлөлийн үг их сайхан санагдсан байх даа

Зочин
Зочин
10 сар 18, 2023 12:58

Эгийн голын станцыг нарийвчлан судлаад хагас зуун жил болжийнээ. Дараагийн хагас зуун жилд тавтай сайхан суд�##�цгаая

Зочин
Зочин
10 сар 18, 2023 13:08

yostoi butehgui ee, medremjgui bn, gadaad tam ter zuvluhuud ni yugaa "zuvludug" um be!!!!

Зочин
Зочин
10 сар 18, 2023 13:45

Frantsiin erunhiilugch putiniig mongold uriad tegeed barivchlaad bidend tushaaj ug gej zahisan yum bolov u

Зочинada
Зочинada
10 сар 18, 2023 15:13

hulmas ivanuudiin suuj baigaag ni harchaarai naad zahiin hundlel baihgui. uheeriin lalriin hulmas aluurchid

Зочинada
Зочинada
10 сар 18, 2023 15:15

hurelsuhiin zuvluhuud arai l jul umaa. olon ulsiin eruugiin shuuheer eren survaljlagdaj baigaa gemt heregtniig mongold urij l baidag. mongold irdeg um bol barivchlah uureg olon ulsiin konvenceer huleesen baigaa shde mongol uls.

Зочин
Зочин
10 сар 18, 2023 19:05

Газар нутгаа аваад нүүгээд явж чадахгүйгээс хойш олон тулгуурт, тэнцвэртэй гадаад бодлогоо бариад яваад байх нь зөв. Эрлийзүүд харин өмдөндөө дусааж тэчььяадаж байгаа болов уу. Монгол хүний саруул ухаанаар гадаад бодлогодоо хандаж байх нь зөв. Ажиглаад байхад эрлийзүүд холын стратеги бодолд их тааруу, зарим нэг зах нутгийнхан багахан тааруу ажиглагддаг. Гэхдээ энэ хүмүүс хөдөлмөрч, мөнгө олох богино арга ухаанд ясны хөдөлмөрч санагддаг. Уучлаарай өөрийнхөө ажигл�##�т бодлыг шууд биччихлээ.

Зочин
Зочин
10 сар 18, 2023 22:17

Дагуулж яваа хэдэн хулгайчуудыг нь хардаа. Эд нар юу хийж чадахын. ЖДҮ, Хөнжлийн банк тоносон новшнууд татвар төлөгчдийн мөнгөөр зугаацаж байнадаа

Зочин
Зочин
10 сар 18, 2023 23:38

Гай дуудаж байна

Зочин
Зочин
10 сар 18, 2023 23:39

30000 сумтай ирээд лам нарыг �##�ах

Холбоотой мэдээ

Back to top button