Макрон: Европт Исламын террорист халдлага нэмэгдлээ

Франц улсын Ерөнхийлөгч Эммануэль Макрон мягмар гарагт /2023.10.17/ Албани улсад айлчлах үедээ Европт Исламын терроризм газар авч, бүх улс орнуудад заналхийлж байна гэж хэлжээ.
Даваа гарагт /2023.10.16/ Бельги улсын нийслэл Брюссельд 45 настай “Islamic State” террорист бүлгийн гишүүн Швед, Бельгийн хооронд хөл бөмбөгийн тэмцээн эхлэхийн өмнө хоёр хүнийг буудаж хөнөөсөн хэрэг гарсан.
Мөн өнгөрсөн баасан гарагт /2023.10.13/ Франц улсын Аррас хотод 20 настай “Islamic State” бүлгийн гишүүн сургуулийн багш хутгалан амь насанд нь хүрсэн. Макрон Албани улсын Ерөнхий сайд Эди Рамад хандаж хэлэхдээ “Бид өчигдөр Брюссельд дахиад л харлаа. Европын бүх улсуудад халдлагад өртөж болно, Исламын терроризм газар авч байна” гэж хэлжээ.
Макрон ойрын хугацаанд Израилд айлчлахаар төлөвлөж байгаа. Тэрбээр “Израилын аюулгүй байдал, террорист бүлгүүдийн эсрэг тэмцэх, энх тайвныг тогтоох, улс төрийн шийдэл зэрэг нь бүгд бие биетэйгээ холбоотой” хэмээсэн юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Исламынхан мөдхөн хөгшин Европыг т�##�хлах болно.