Гадаад мэдээДЭЛХИЙ

Грета Тунбергийг Лондоны цагдаа нар баривчлав

Уур амьсгалын өөрчлөлтийн активист Грета Тунбергийг Лондон хотын цагдаа нар мягмар гарагт /202310.17/ баривчилжээ. Тэрбээр бусад хүмүүстэй хамтран байгалийн хий, газрын тосны сэдвээр бага хурал болох гэж буй газрын өмнө жагсаж, зарим төлөөлөгчдийг хуралд орж чадахгүй байдалд хүргэсэн тул баривчлагдсан байна.

Тунберг 2018 онд Шведийн парламентын өмнө долоо хоног бүр эсэргүүцлийн жагсаал хийсний дараа дэлхий даяар алдартай болсон. Тэрбээр энэ жил гарснаас хойш Швед, Норвеги, Германд хийсэн жагсаалынхаа улмаас баривчлагдсан юм.

Жагсаалын өмнө Тунберг “Дэлхий нийт чулуужмал түлшинд живж байна. Чулуужсан түлшний салбараас болж үүссэн уур амьсгалын өөрчлөлтийн улмаас дэлхий даяар хүмүүс зовж шаналж, амь үрэгдэж байна” гэж хэлжээ.

Тэрбээр олон зуун хүмүүстэй хамтран Лондоны Мэйфэйр хороололд орших “Intercontinental” буудлын өмнө жагсаал хийсэн байна. Тэнд газрын тос, байгалийн хийн салбарын удирдагчид уулзалт зохион байгуулж байсан юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-10-20 17:02

Оросын тагнуул байж магадгүй

Холбоотой мэдээ

Back to top button