Гадаад мэдээДЭЛХИЙ

Путин Ши Жиньпин болон “Бүс ба Зам” санаачилгыг магтав

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин лхагва гарагт /2023.10.18/ үг хэлэхдээ БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин болон “Бүс ба Зам” санаачилгыг магтсан байна.

Путин уулзалтад оролцох урилга явуулсанд нь талархаж орчин цагт Торгоны замыг сэргээхээр үүсгэсэн “Бүс ба Зам” санаачилгад ОХУ голлох үүрэг гүйцэтгэж болно хэмээжээ.

Түүнийг үг хэлж эхлэхээс өмнө Францын Ерөнхий сайд асан Жеан Пиер Раффарин гэх мэт Европын төлөөлөгч нар өрөөг орхин гарсан байна. Тэднийг гарсны дараа Путин “БНХАУ болон ОХУ дэлхийн ихэнх орны нэгэн адил соёл иргэншлийн олон талт байдал, улс бүрийн эрхийг хүндэтгэн бүх нийтийн тогтвортой, урт хугацааны эдийн засгийн хөгжил, нийгмийн сайн сайханд хүрэхийн тулд эрх тэгш, харилцан ашигтай хамтын ажиллагааг эрмэлздэг” гэж хэлсэн юм.

Ши Жиньпин “Бүс ба Зам” форумын нээлт дээр үг хэлэхдээ тус санаачилга нь оролцогч орнууд руу бараа, хөрөнгө, технологи, хүний нөөцийн урсгалыг нэмэгдүүлсэн гэжээ. Тус форумд 130 гаруй орны төлөөлөгч нар оролцож байгаа.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button