Твиттер Шинэ Зеланд, Филиппин дэх шинэ хэрэглэгчдээс 1 ам.доллар авч эхэллээ
Илон Маскийн эзэмшдэг “X” буюу хуучнаар Твиттер платформ Шинэ Зеланд, Филиппинд шинэ хэрэглэгчдээс жилд 1 ам.долларын төлбөр авч эхлэх хөтөлбөрийг туршиж эхэлжээ.
Жилд нэг ам.доллар төлснөөс шинэ хэрэглэгчид жиргэх, лайк дарж, нийтлэлүүдэд хариу өгөх үйлдлийг хийж болох юм. Төлбөр төлөхгүй хүмүүс зөвхөн нийтлэл уншиж л болно.
“Х” платформ энэхүү шийдвэрийг вэбсайт дээрх спэм, ботуудын тоог багасгах зорилготой гаргасан гэж мэдэгджээ. Илон Маск тус платформыг худалдаж авсныхаа дараа “Х Premium” нэртэй үйлчилгээ нэвтрүүлсэн.
Тэрхүү үйлчилгээ нь АНУ-д оршин суугаа хүмүүсийн хувьп 8 ам.долларын үнэтэй. “X Premium” үйлчилгээний үнэ улс орнуудад өөр байдаг аж. Тус үйлчилгээг идэвхжүүлснээр хэрэглэгчид урт нийтлэл оруулах, жиргээ нь илүү олон хүмүүст хүрэх гэсэн давуу эрхийг эдэлдэг байна.
Сүүлийн долоо хоногуудад Хамас, Израилын дайн эхэлсний дараа тус платформ дээр террорист, хүчирхийллийн агууллагатай контент тархсан байж магадгүй хэмээн Европын холбоо шалгаж эхэлсэн. Мөн Австралийн интернэтийн аюулгүй байдлын алба “Х” платформд торгууль тавьжээ.
Эх сурвалж: BBC
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.