Гадаад мэдээДЭЛХИЙ

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров өнөөдөр Хойд Солонгост газардана

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Бүс ба Зам” санаачилгын 10 жилийн ойг тохиолдуулан Бээжин хотноо очсон байгаа билээ. Тэгвэл ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров өнөөдөр Хойд Солонгост газардах юм.

Лавров БНАСАУ-д хоёр өдрийн турш айлчилж, хэлэлцээ хийнэ. Өнгөрсөн сард Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Орост айлчилж, Путинтэй уулзсан билээ. Тэдний уулзалтын дараа Умард Солонгос ОХУ руу зэвсэг илгээж эхэлсэн гэж АНУ-ын албан тушаалтнууд үзэж буй.

АНУ-ын Хойд Солонгосын асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгч Сун Ким мягмар гарагт /2023.10.17/ БНАСАУ болон ОХУ-ын үүсгэсэн харилцаа санаа зовоож байна гэж хэлжээ.

ТАСС агентлаг Лавров Путиний БНХАУ-д хийсэн айлчлалын үр дүнгийн талаар БНАСАУ-ын албан тушаалтнуудад мэдээлэл өгч, Путинийг Пёнянд айлчлахыг урьсан талаар хэлэлцэж магадгүй гэж мэдээлсэн байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button