НИЙГЭМНийгэм мэдээСПОРТ

Допингийн асуудлаар боксын холбооны санхүүжилтийг зогсоожээ

Засгийн газрын өнөөдөр /2023.10.18/-ийн хуралдаанаас гарсан зарим шийдвэрийг танилцуулсан юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ боксын холбооны санхүүжилтийг зогсоох болсноо мэдээллээ.

Ханжоу-2022 Азийн наадмын үеэр хүндийн өргөлт болон боксын тамирчидтай холбоотой допингийн асуудал гарсан билээ. Энэ талаар Биеийн тамир, спортын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ "Биеийн тамир, спортын улсын хороо Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу спортын холбоодын шигшээ багийн сонгон шалгаруулах, санхүүжүүлэх гэх мэт дүрмийн хүрээнд хариуцлагаа хүлээсэн. Допингийн, ёс зүйн асуудал гэх мэтийг зөрчсөн холбоо хариуцлагаа хүлээнэ.

Хариуцлагын хүрээнд Засгийн газраас холбоог санхүүжүүлж байгаа санхүүжилтийг зогсоох хүртэл арга хэмжээ авдаг. Холбоо хариуцлагаа хүлээх ёстой. Энэ дүрэм, журмын хүрээнд боксын холбооны тамирчин, Азийн аварга болсон Б.Чинзоригтой холбоотой асуудлаар төсвийн менежерийн хувьд боксын холбооны санхүүжилтийг зогсоохоор захирамж өгсөн" гэв.

Тэгвэл эл асуудалд МОНАДА-гийн зүгээс боксчин Б.Чинзориг тамирчинд болон бусад холбогдох газруудад шинжилгээ нь эерэг гарсан гэдгийг цахим шуудангаар мэдээлжээ. Уг асуудалд Б сорьцын агуулга ч хөндөгдөж байгаа билээ. Тэгвэл МОНАДА-гийн зүгээс тухайн тамирчинг буруугаа хүлээвэл гурван жил эрхийг нь хасдаг гэдгийг дурдав. Харин шинжилгээний хариуг эсэргүүцвэл дөрвөн жил эрхээ хасуулдаг байна. Тиймээс тухайн тамирчны эрхийг ч хасжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 18, 2023 16:41

Б�##�иар заваан юмнууд

Зочин
Зочин
10 сар 19, 2023 02:10

Допингчин хулгайч мэдээд зогсоох хууль байхгүй.Яг үнэндээ танай Алдар нийгэмлэгийнхнээс илэрсэн шүү дээ. Тэгвэл Алдар-ын санхүүжилтийг зогсоо!!!

Монгол
Монгол
10 сар 19, 2023 09:58
Reply to  Зочин

Зогсоо зогсоо Бокс гэх мэт ийм зэрлэг спортын
Төрөл хэрэггүй дээ

Холбоотой мэдээ

Back to top button