Гадаад мэдээДЭЛХИЙ

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс Газын зурвасын асуудлаар гаргасан шийдвэрт АНУ хориг тавив

Лхагва гарагт /2023.10.18/ НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Газа болон Израилын хооронд үүссэн дайны асуудлаар хуралдсан. Тус хуралдааны үеэр Аюулгүйн Зөвлөлийн гаргасан шийдвэрт АНУ хориг тавьсан байна.

Бразил улсын санаачилсан тус шийдвэр дээр санал хураах явц хоёр ч удаа хойшлогдсон юм. Аюулгүйн Зөвлөлийн 12 гишүүн тус шийдвэрийг дэмжиж, Их Британи, ОХУ түдгэлзсэн бол АНУ эсэргүүцэж хориг тавьсан аж.

НҮБ-д суугаа АНУ-ын Элчин сайд Линда Томас-Гринфилд энэ шийдвэрээ тайлбарлахдаа “Бид яг газар дээр нь дипломат ажиллагаа эрчимтэй явуулж байгаа. Энэ ажил ямар үр дүнд хүргэхийг нь харах ёстой гэж бодож байна” гэжээ.

Тэрбээр нэмж хэлэхдээ “Тийм ээ, шийдвэр гаргах нь чухал. Дээрээс нь энэ зөвлөл ямар нэгэн мэдэгдэл хийх ёстой. Гэхдээ бидний авах арга хэмжээ нь бодит баримт дээр суурилж, дипломат хүчин чармайлтыг дэмжих учиртай. Ингэснээр хүмүүсийн амь насыг аварч чадна. Зөвлөл шийдвэрээ зөв гаргах ёстой” хэмээсэн юм.

АНУ-ын шийдвэрийг ОХУ-аас НҮБ-д сууж буй Элчин сайд Василий Небензиа “Бид саяхан Америк нөхдийнхөө хоёр нүүр, шударга бус байдлыг дахиад харлаа” гэж шүүмжилжээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button