“Tesla” компанийн орлого тооцооллоос 690 сая ам.доллароор бага байв

“Tesla” компани лхагва гарагт /2023.10.18/ гуравдугаар улирлын санхүүгийн тайлангаа гаргасан байна. Шинжээчид тус компанийн орлого гуравдугаар улиралд 24.09 тэрбум ам.доллар гэж таамаглаж байсан юм.
Тэгвэл санхүүгийн тайлангаас харвал тус компани 23.4 тэрбум ам.долларын орлого олсон байна. Үүнээс харвал өмнөх оны мөн үеэс орлого нь 22 хувиар буурчээ. Мэргэжилтнүүд “Tesla”-ийн нэгж хувьцаанд ноогдох ашиг 0.74 ам.доллар байна гэж таамагласан ч 0.66 ам.доллар байжээ.

Гэсэн хэдий ч өмнөх оны мөн үетэй харьцуулахад орлого нь 9 хувиар өссөн аж.Тус компанийн гуравдугаар улирлын цэвэр орлого 1.85 тэрбум ам.доллар байсан юм. Харин өмнөх оны гуравдугаар улиралд 3.3 тэрбум ам.долларын цэвэр орлого хийсэн.
Уг мэдээлэл гарсны дараа “Tesla” компанийн хувьцааны ханш 5 хувиар буурчээ. Тус компанийн орлого тооцоолсноос муу байсан нь авто машины эрэлт муу хэвээр байгааг харууллаа гэж “Investing.com”-ийн шинжээч Жессе Кохен хэлсэн байна.
Эх сурвалж: The Guardian
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.