Гадаад мэдээДЭЛХИЙ

Хойд Солонгос хиймэл оюун ухаан ашиглан аюултай программ бичиж байна

БНАСАУ гэх мэт орнууд аюултай программ бичихдээ хиймэл оюун ухаан ашиглаж байгааг АНУ илрүүлсэн байна.

АНУ-ын Кибер болон шинээр гарч ирж буй технологийн аюулгүй байдлын орлогч зөвлөх Энн Нойбергер лхагва гарагт /2023.10.18/ мэдэгдэл хийхдээ энэ талаар ярьжээ. Тэрбээр Хойд Солонгосоос үзүүлж буй цахим аюулыг шийдвэрлэх нь АНУ-ын нэн тэргүүний зорилт гэсэн юм.

Анн Нойбергер

Нойбергер “Хойд Солонгос болон бусад улсын төр хиймэл оюун ухаан ашиглан аюултай программ бичих ажлаа хурдасгах гэж оролдож байгааг бид ажигласан” хэмээжээ.

Энэ мэт аюултай тэмцэхийн тулд АНУ цахим хамгаалалтын хакеруудыг бэлдэж, хиймэл оюун ухаан ашиглан цахим хамгаалалт бий болгох ажлыг эхлүүлнэ гэж тэр нэмж хэлсэн юм.

Хойд Солонгос цахим халдлагаар их хэмжээний мөнгө хулгайлдаг. Тухайлбал Өмнөд Солонгосын тагнуулын алба мэдээлснээр өнгөрсөн жилд л гэхэд Умард Солонгос 700 сая ам.долларыг криптовалют хэлбэрээр хулгайлсан байна.

Эх сурвалж: Korea Times

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн
2023-10-20 03:18

Ядуу, өлсгөлөнтөй гэх Хойд Солонгос �##�ь хүртэл хөгжөөд байна, Чингисийн удам, Их гүрэн байсан гэх Монгол улс шахм�##� түлшээ ч үйлдвэлэж чадахгүй будилаад Хятад улсаас 2024 онд импортлоно ч гэх шиг дэлхийн 200 гаруй улсын хаанаа нь яваад байна даа.

Зочин
Зочин
2023-10-21 18:00
Reply to  иргэн

МОНГОЛ ЯЛНА. Х.БАТУЛГА.ККК

Зочин
Зочин
2023-10-20 07:22

Хуучинтайгаа зуур�##�даад бөх, дуучин, сэтгүүлч нараар (арван жилдээ байгаа хичээлээс чөлөөлөгдөж байсан боловсролгүй)сонгосон, шоронгийн хулгайч нараар удирдуулсан улс хайчих вэ?!.

Зочин
Зочин
2023-10-21 18:01
Reply to  Зочин

МОНГОЛ ЯЛНА. Х.БАТТУЛГА.

Зочин
Зочин
2023-10-21 08:51

Мундаг л улс байна

Холбоотой мэдээ

Back to top button