Рүжэ Бейонсе, Харри Стайлсын харьяалагддаг энтертайнментад элсэх үү

“BLACKPINK” хамтлагийн “YG Entertainment”-тэй хийсэн гэрээ өнгөрсөн наймдугаар сард дууссан. Одоогийн байдлаар хамтлагийн тус хамтлагийн 4 гишүүн гэрээгээ сунгах эсэх нь тодорхойгүй байгаа билээ.
Үүнээс гадна Лиза “YG Entertainment”-тэй 50 тэрбум воны гэрээ хийхээс татгалзсан, Женни болон Жисү өөр агентлагтай гэрээ хийсэн байж магадгүй гэх мэдээлэл явсан.
Тэгвэл Рүжэ Парис хотноо “Columbia Records” энтертайнментын захирал Рон Перритэй уулзжээ. Тэдний ярилцаж байгаа зураг интернэт дээр цацагдсаны дараа фэнүү нь түүнийг тус энтертайнментад орох гэж байж магадгүй гэх яриа үүсгэсэн байна.

“Columbia Records” нь АНУ-д үйл ажиллагаа явуулдаг Селин Дион, Аделе, Харри Стайлс, Бейонсе гэх мэт алдартай уран бүтээлчдийн харьяалагддаг агентлаг билээ.
Гэхдээ зарим фэнүүд түүнийг ганцаарчилсан уран бүтээлээ сурталчлуулахын тулд Америк энтертайнменттай хамтран ажиллаж байж магадгүй гэж таамаглажээ. Учир нь олон К-поп уран бүтээлчид цомгоо олон улсын сонсогчдод хүртээмжтэй болгохын тулд Америк агентлагуудтай хамтран ажилладаг байна.
Эх сурвалж: Korea Herald
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.