НИЙГЭМНийгэм мэдээСПОРТ
Чөлөөт бөхийн ахмадууд ДАШТ-ээс 6 медаль хүртэв

Чөлөөт бөхийн ахмадын ДАШТ болж байгаа билээ. Тодруулбал, Грекийн Лаутраки хотод тус тэмцээн хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Тэмцээнд манай улсаас дархан аварга А.Сүхбат, улсын начин Ц.Лхагвасүрэн, А.Алтанхуяг тэргүүтэй 16 тамирчин өрсөлдөж байгаа юм.
Тэмцээний эхний хоёр өдрийн дараа манай улс нийт зургаан медалль хүртлээ. Тодруулбал, нэг мөнгө, таван хүрэл медаль хүртсэн байна.
Тодруулбал,
- 130 кг-ын жинд улсын начин Ц.Лхагвасүрэн мөнгөн медаль
- 100 кг-д улсын начин А.Алтанхуяг, Н.Саранцогт,
- 88 кг-д аймгийн арслан Н.Баярмагнай
- 70 кг-д олон улсын хэмжээний мастер Н.Нямдорж
- 62 кг-д Ж.Хурц нар хүрэл медаль хүртсэн байна.
Харин дархан аварга А.Сүхбат хүрэл медалийн төлөөх барилдаанд өрсөлдөгчдөө ялагджээ. Аймгийн арслан Н.Баярмагнайгийн хувьд насанд хүрэгчдийн Азийн аваргаас алтан медаль хүртэж байснаас гадна улсын аваргад зургаан удаа түрүүлж байсан юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
А.СҮХБАТ СУРСАН ДАДСАНААРАА СЭРГЭЭШ ХЭРЭГЛЭН НҮДНИЙ БУЛАЙ БОЛЧИХГҮЙ ИРЖ ӨР ЗЭЭЛЭЭ ТӨЛӨӨСЭЙ !!!
Хэнээс нь допинг сэргээш илрэх бол....