Тээвэр, допинг, гааль тэргүүтэй 6 байгууллагыг ХУУЛЬ ХҮЧНИЙХЭН удирдаж байна
Сүүлийн нэг жилийн хугацаанд манай улсад томоохон хийгээд нэр хүндтэй албан тушаалын томилолтод нийтлэг нэг зүйл ажиглагдаж байна. Энэ бол хууль, хүчний байгууллагынхныг удирдах албан тушаалд томилж буй явдал юм. Тэр дундаа ямар нэгэн байдлаар цагдаагийн албан тушаалыг хашиж байсан нь тэдний дийлэнхийнх нь гол огтлолцлын цэг байв.
-Түгжрэлийг зохицуулах цагдаа-
Томоохон албан тушаалд томилогдсон цагдаа нарын жагсаалтыг гарцаагүй толгойлох нэгэн бол энэ удаагийн Түгжрэл бууруулах үндэсний хорооны дарга, Монгол Улсын сайдын албан тушаалд томилогдсон УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан билээ. Тус албыг аваад 10 орчим хонож буй тэрбээр өмнө нь цагдаагийн албан тушаалд таван жил ажиллаж байсан нэгэн.
Тодруулбал, Цэргийн дээд сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн. Улмаар 1987-1989 онд Дорноговь аймгийн цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагч, 1989-1992 онд Дорнод аймагт Цагдаагийн газрын ахлах мөрдөн байцаагч, тасгийн даргын албан тушаалд ажиллаж байсан билээ.
Ямартай ч цагдаад ажиллаж байсан түүний карьер түгжрэлийг зохицуулахад нь нэмэр болохгүй, үүнийг нь харгалзаж ч сайдын албанд томилоогүй нь тодорхой. Цагдаа нар түгжрэлийг үүсгэж, бас зохицуулдаг гэгддэг.
Түүнчлэн тэр олон жилийн туршлагатай улстөрч. Улиран сонгогдсон тэрбээр улстөрч талаасаа ямар шийдвэр, гарцыг хайх нь хөндлөнгөөс ажиглаж буй бидэнд экс сайд Ж.Сүхбаатараас ялгарах уу, уусах уу гэх асуултыг үлдээж байгаа юм.
-Гааль бол тоо. Тиймээс эдийн засгийн гэмт хэрэг мөрддөг цагдаа л дарга болно-
Мэдээж хэрэг гааль тоо хоёр холбоотой. Тиймээс ч ГЕГ-ын даргаар цагдаа нэгнийг түр томилсон билээ. Тодруулбал, нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дарга, бригадын генерал Р.Отгонжаргалыг томилсон байдаг.
ХЗДХ-ийн сайдын "ивээл"-ийг хүртэж, тушаал ахисан гэгддэг түүнийг 2022 оны долоодугаар сарын 30-ны өдрийн салбарын сайдын тушаалаар Цагдаагийн ерөнхий газрын дэд даргаар томилж байсан юм.
Р.Отгонжаргалын хувьд өмнө нь Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтэст ажиллаж байсан нэгэн билээ. ЦЕГ-ын тэргүүн дэдээр ажиллаж байх хугацаандаа гэмт хэрэг, зөрчлийг бууруулах ажлыг удирдан зохион байгуулж, 20-30 хүртэлх хувиар бууруулж чадсан төдийгүй НЦУГ-ын даргаар ажиллаж байх хугацаанд түүний чадвар, хөдөлмөр, гавьяаг үнэлэн МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар Бригадын генерал цолыг олгож байсан гэдэг.
Тэгэхээр тэр гэмт хэргийн тал дээр машид хувь нэмэр оруулсан байж таарах нь. Харин гэмт хэргийн мөрдөх хэсэгт ажиллаж байсан нэгэн хамгийн их авлигад идэгдсэн гэгддэг гаалийн салбарт хэр үр дүнг үзүүлсэн бол.
-Допингийн төвийн даргын шаардлагад цагдаа байх ч "тусгай"-гийн туршлага чухал-
Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын тэргүүн Ж.Хатанбаатар АТГ-д шалгагдаж байгаа бөгөөд ажлаа өгсөн билээ. Харин түүний оронд Хууль зүйн дэд сайд асан Ц.Уугангэрэлийг томилсон байдаг.
Ц.Уугангэрэлийн хувьд,
- 1979 онд ЗХУ-ын Дотоод явдлын яамны академийг хуульч мэргэжлээр төгсөж
- 1979-1983 онд НАХЯ-ны төмөр зам дахь Цагдан сэргийлэх ангийн урьдчилан сэргийлэх албаны байцаагч, дэслэгч, төлөөлөгч
- 1988-1990 онд Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрын ахлах төлөөлөгч
- 1990-2005 онд ЦЕГ-ын тусгай тасаг, хэлтсийн дарга
- 2005-2008 Тагнуулын ерөнхий газрын дэргэдэх Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга
- 2009-2012 онд “Хос харцага” ХХК-д Ерөнхий захирал
- 2012-2014 онд ГЕГ-ын дэд дарга
- 2014-2016 онд Хууль зүйн дэд сайдаар ажилласан туршлагатай.
Допингтой холбоотой газар болохоор цагдаагийн албан тушаал эрхэлж байсан нэгнийг дарга болгоё хэмээн шийдээгүй нь тодорхой биз. Ямартай ч тус газар нэрнээсээ л буруу. Үндэсний допинг ч гэж юу байхав. Допинг хүртэл өөрсөддөө хамаатуулж нэрлэсэн эл газар сүүлийн нэг жилийн хугацаанд хэл ам их дагуулж, асуудал олонтой байгаа. Цагдаа, тагнуул, гааль бүр яам гээд л "ажиллаагүй газар бараг л байхгүй" Ц.Уугангэрэлийн хувьд тус байгууллага дахь допингийн асуудлыг хэрхэн зохицуулах бол.
-Тээвэр л бол тээвэр. Юутай ч цагдаа байна. Бусад нь дараагийн асуудал-
Нийслэлийн нийтийн тээврийн газрын даргын суудалд ээлжит цагдаа томилогдсон. Тээвэр л бол тээвэр. Түгжрэл, тээврийг зохицуулах боломжгүй болохоор ахин нэг цагдаа ирэв бололтой.
Тус байгууллагын дарга асан С.Жавхлантбаатар ногоон автобусны худалдан авалтын тендертэй холбоотой хэрэгт холбогдсон. Энэ нь ч түүний уг албан тушаалаас буух гол зүйл билээ.
Харин түүний орыг залгаж Д.Отгонжаргалыг уг албанд томилсон. Д.Отгонжаргалын хувьд Мөрдөн байцаах албаны даргаар 2018-2019 онд ажиллаж байгаад 2020 оноос Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дэд даргаар ажиллаж эхэлсэн ажээ. Юутай ч эл албан тушаалыг горилогч ямар нэгэн байдлаар цагдаагаар ажиллаж байсан туршлагатай байх ёстой бололтой.
-Эрүүл мэндийн салбарт ч "нэг л хүн дутуу"-
Тээвэр, спорт, гааль, түгжрэл гэх мэт нийгмийн томоохон салбаруудад цагдааг даргаар томилсон. Тэгвэл эрүүл мэндийн салбарт ч эл үзэгдэл ажиглагдсан байдаг.
Тодруулбал, 2022 оны аравдугаар сард "Өргөө" амаржих газрын захирлаар Ж.Энхцэцэгийн оронд Нийслэлийн цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн даргаар 20 жил ажиллаад 2020 онд тэтгэвэртээ гарсан, дэд хурандаа П.Эрдэнэцэцэгийг түр томилж байсан билээ.
Эрүүл мэндийн салбарт ч "нэг л хүн дутуу". Тэр нь цагдаа мэргэжилтэй нэгэн. Ямартай ч гараа дүрээд гарсан явдал нь тухайн цаг үедээ хэвлэл мэдээлэл, иргэдийн анхаарлыг татсан сэдэв байв.
-Цагдаа биш ч хуулийн салбарынх байж болно-
Ташрамд дурдахад, шинэхэн Хотын дарга өөрөө хуульч нэгэн. Тэгвэл түүний орлогч хоёр дарга ч нэг салбарынх.
Нэгт. ХЗДХЯ-ны ТНБД асан П.Сайнзориг
2005 онд Отгонтэнгэр их сургуулийг төгссөний дараагаар буюу 2006 оноос БОАЖ-ын сайдын туслахаар ажиллаж, ажлын гараагаа эхэлсэн нэгэн. Тэрбээр 2013 оноос хойш ХЗДХЯ-д ажиллаж байгаа. 2009-2010 оны хооронд Австрали улсын Нью Сайд Уэльсийн их сургуульд хууль зүйн магистрын зэрэг хамгаалж байсан юм. Товчоор бол тэр ХЗДХЯ-нд ажилласан 10 дахь жилдээ ийнхүү Хотын орлогч даргын албанд очиж байгаа юм.
Хоёрт. Арбитрч О.Номинчимэг
Улс төр дэх шинэ эмэгтэйчүүдийн нэг. Тэрбээр энэ удаад Нийгмийн бодлого, байгаль орчин, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогчийн албан тушаалд томилогдсон. О.Номинчимэгийн хувьд Монголын хуульчдын холбооны гишүүн, АНУ-ын Нью-Йорк мужийн хуульч, арбитрч нэгэн юм.
Түүний ажлын туршлага нь,
- 2011-2017: Хоган Ловелсс Монголиа ХХН болон Хоган Ловеллс олон улсын хуулийн фирмийн Парис дахь салбарт ахлах хуульч.
- 2019 – одоо: Өмгөөллийн Номин энд Адвокатс ХХН-ийн захирал.
- 2018 болон 2021 оноос МУИС-ийн ХЗС болон СЭЗИС-д багшаар ажиллаж байжээ.
Эцэстээ гэхэд Хотын дарга ч өөрөө хуулийн салбарын нэгэн. Хууль, хүчний байгууллагынхан даргын албан тушаалд суусан салбартаа хэрхэн ажиллаж байгаа нь одоогоор бүрэн гүйцэд харагдахгүй байна. Цагдаа биш хэдий ч ХЗДХЯ-наас нийслэлийг захирах том албанд хамтдаа ирж буй гурвал эрх зүйн орчин хэмээн ярихаас урьтаж, бодит шийдлүүдийг хэр хийх бол.
Ташрамд дурдахад, энэ нийтлэлд ямар нэгэн байдлаар цагдаа мэргэжлийн нэр хүндэд халдахыг хүссэнгүй. Харин удирдах албан тушаалтнуудын мэргэжлийн давхцлын тохиолдлыг онцолсон гэдгийг дурдъя.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Buruud hurts baih yndsen medremj n edgeer hymyyst bg bho, harin esregeer bol jinhene alchurchin deeremchin boloh bas magadalaltai l yum
Энэ хэдэн �##�бан туша�##� байс гээд л солигддог болждээ
Ишшш хэрэггүй хогнууд орон тооны бөглөөс л хийж байгаадаа
Дэлгэрсайхан гэж хэрэггүй золиг шүү
Эвгүй нөхдүүд
Цагдаагийн том дарга нарт их ноо бий АТГ ш�##�га2
Ёстой бугласан улсууд л эд нар байх
бууны нохдууд. дарга нарын үгээр л ажиллана. ажил хийж ш�##�ихгүй, чадвар нь ч дутна. цагдаа цагийн найз гэдэг хуучны үг бий дээ
hamgiin nohoi humuus tsagdaal bdag sh te
hognuud
Нийслэлд нийт 30 хурандаа байгаа
Ёстой хэдэн хэрэггүй гарууд эд байна даа. Завхарсан юм
Хуулийг гууль болгодог утсан хүүхэлдэй нар ч самран дөө
хөрөнгөжсөн хурандаа нар гээд байсан үнэн бололтой
Нэгэн зүйл жаахан дутуу орхигджээ. Том том гэмт хэргийн бүлэглэлүүдэд ч бас цагдаа, хуулийхан л хойморт нь харагдаж байдаг даа ! Үүнийг жич тодруу лаад үргэлжлүүлэн мэдээлэнэ биз дээ !
Энэ томилгоо хэнд эвгүй харагдаж тэр хүн "НО"- той байх болов уу. Дураараа дургиж бусдынхаа хөрөнгө мөнгөнд гараа дүрсэн хүмүүстэй өргөсөн тангарагадаа үнэнч хууль хүчнийхэн л тэмцэж Ерөнхий сайдыгаа дэмжиж байна. Өөр я�##�тай билээ.
Уул уурхайн с�##�барт цагдаа, хүчний байгууллагуудад ажиллаж байсан хүмүүс дүүрэн болсон байна лээ.. Цагдаагын сургууль Монгол улсд шилдэг сургууль юм биш үү.. Цагдаагүй с�##�бар гэж үгүй болсон бололтой... Энэ улсын шилдэг боловсон хүчин бэлддэг сургууль нь Цагдаагын сургууль бололтой
ene uls tsagdaajsan,prokurorjson,shoronjson uls bolloo,shuur shuvuu shoron geed l ,ajil hiih yum buteeh zorigtoi humuusee mohooson hachin uls bolloo,mongol uls ene yanzaaraa hogjihgui
aluutchin deetremchin avilgach nartaigaa l temceech dee,zugeer ajilaa hiij baigaaa humuusiig homroglood,AAH uudee oroldood baihaa bolildoo,toriin alban haagch nar chin aigaad shiidver gargahaa ch boliloo
tsagdaagiin surguulid ontschuud ordog gej sonsoogui um bna huvaargui heden unegui garuud l haragddag
шорнжсон улс
Авилг�##� хулгай нь 30 жил дэндүү байсаныхш
Хөрөнгөжсөн хурандаа нар хөрөнгөөрөө зодоод байгаа юм биш үү
МАН ын өлөн топ хулгайчдын томилгоо гэж. Утсан хүүхэлдэй хурандаа нар нь хууль зөрчин хууль бус үйлдэлдээ мэргэжилтэн
Odoo buh salbar tsagdaa tagnuul huchniihnii g###gdol, tetgeveriinhen shurgalsan, erchim huch, etuul mend, bolovsrol, baigal orchin geed. Hunii hool bulaatsaldaj busdiin gert orj deerem hiideg uls, yag l nogoon m#lgaitnuud shig.