Гадаад мэдээДЭЛХИЙ

Ши Жиньпин гурван улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх хүсэлтэйгээ илэрхийлэв

“ТАСС” агентлаг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпинтэй ярилцсан талаар мэдээлжээ. Тус уулзалтаар Ши Жиньпин Бээжин ОХУ, Монгол, БНХАУ-ыг холбосон эдийн засгийн коридор үүсгэхэд бэлэн буйгаа илэрхийлсэн байна.

Ши Жиньпин “БНХАУ нь Монгол Улс, ОХУ-тай гурван талт хамтын ажиллагаагаа өргөжүүлж, гурван талт эдийн засгийн коридор бий болгохын төлөө тууштай ажиллахад бэлэн байна” гэж хэлсэн хэмээн Хятадын төв телевиз мэдээлжээ.

Мөн тэрбээр Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг үргэлжлүүлэн дэмжиж, эх газрын боомтуудын бүтээн байгуулалтын ажлыг эмх цэгцтэй явуулж, хоёр талын гол эрх ашгийг харгалзан хамтран ажиллахыг зорьж буйгаа илэрхийлсэн юм.

2016 онд ОХУ, БНХАУ, Монгол Улс хамтран Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридорыг хөгжүүлэх хөтөлбөрийг баталсан. Тус төслийг дэлхийн ханган нийлүүлэлтийн сүлжээнд өрсөлдөхөөр, бүс нутгийг хөгжүүлэх зорилготой эхлүүлжээ.

Гурван улс 2022 оны есдүгээр сард Узбекистаны Самарканд хотноо уулзаж хөтөлбөрийг таван жилээр сунгасан билээ.

Эх сурвалж: ТАСС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button