Б.Бат-Эрдэнэ боксын холбоог санхүүжилтээр нь боомилж, Б.Чинзориг арбитрын шүүхэд хандлаа
Ханжоу 2022 азийн спортын их наадмаас алтан медаль хүртсэн Б.Чинзоригоос допинг илэрсэн учир спортын сайд Б.Бат-Эрдэнэ боксын холбооны санхүүжилтийг зогсооно гэж мэдэгдсэн.
Уг шийдвэрт Монголын боксын холбоо хариу мэдэгдэл гаргалаа. Онцолбол, Монголын боксын спортын 75 жилийн түүхэнд допингтой нэр холбогдсон, шигшээ багийн тамирчдаас допинг илэрсэн тохиолдол гарч байгаагүй. Боксын үндэсний шигшээ багийн тамирчин Б.Чинзоригоос авсан сорьцоос хориотой бодис илэрсэн гэх мэдээлэлтэй холбогдуулан Монголын боксын холбоо холбогдох дүрэм, журмын хүрээнд зохих ажиллагааг хийж байгаагаа мэдэгджээ.
Өөрөөр хэлбэл, Б.Чинзориг дэлхийн допингийн эсрэг дүрэм болон WADA-с баталсан дүрмийн дагуу Олон улсын спортын арбитрын шүүхэд ханджээ. Тус шүүхээс гаргах шийдвэрээс хамаарч Монголын боксын холбоо дараа дараагийн арга хэмжээг авч, ажиллана гэлээ. Харин үйл явц ингэж өрнөж байхад салбарын сайд нь хэрэглэсэн гэдгийг хүлээн зөвшөөрсөн мэт мэдэгдсэн нь арбитрын ажиллагаанд сөргөөр нөлөөлж болохуйц үйлдэл гаргалаа хэмээн дүгнэж байгаа юм.
Түүнчлэн боксын спортын тамирчид, хичээллэгч, сонирхогчдын эрх ашгийг ноцтой зөрчсөн, улс төржсөн шийдвэр гэв. Харин үүний дараа МУГТ Б.Чинзориг өөрөө олон улсын арбитрын шүүхэд хандсанаа мэдэгдлээ.
Б.БАЯРТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
БОКСЫН ХОЛБООГ ТАТАН БУУЛГАНА
Holbooni sanhuujilt zogsoono gedeg buruu neg huni aldaanaad bolj busdin hudulmurig uguisgene gej bj bolohgui asuudal. Tegeed ch Chinzorigin hereglesen eseh n todorhoigui bhad
Батэрдэнэ ямар ханилгаагүй загнаж байнаа.
Боксын холбоог санхүүгээр боомилсоныг мэдээд Нямбаатар хот руу зугатсан уу
БАТЭРДЭНЭЭ МИНИЙ ХӨГШИН ОДОО ЖААХАН ДӨВЧИГНӨӨД АВ ИРЭХ ЖИЛ БОЛЬЧИХ ТЭГЭХ ҮҮ? САЙХАН НАМБАЙГААД ӨМНӨДЭЛГЭРТЭЭ БӨХИЙН СЕКЦ БАЙГУУЛААД СУУЖИЙДА