Гадаад мэдээДЭЛХИЙ

Трампын өмгөөлөгч асан шүүхийн өмнө буруугаа хүлээжээ

Дональд Трампын өмгөөлөгч асан Сидней Пауэлл пүрэв гарагт /2023.10.19/ 2020 оны сонгуулийн үр дүнг өөрчлөхөд гар бие оролцсон гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна.

Тэрбээр сонгуулийн үүрэг хүлээсэн үедээ санаатайгаар хөндлөнгөөс оролцох гэсэн зургаан зүйл ангид буруутай гэдгээ хүлээсэн аж. Пауэлл энэ хэрэг дээр Трамп болон бусад 16 шүүгдэгч нарын эсрэг мэдүүлэг өгөхийг зөвшөөрчээ.

Одоогийн байдлаар Трампын эсрэг дөрвөн эрүүгийн хэрэг үүссэн байгаа. Пауэллийн буруугаа хүлээсэн нь Жоржиа мужид 2020 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд нөлөөлөх гэсэн хэрэг юм. Трамп одоо хүртэл тус сонгуульд ялагдсанаа залилан гэж үздэг билээ.

2020 оны сонгуулийн дараа Пауэлл Трампыг төлөөлж ажилласан юм. Энэ хугацаандаа Пауэллийг бусадтай хамтран саналын хуудасны тэмдэглэгээг оролдож, санал тоологч машиныг бүтээсэн “Dominion Voting Systems” компанийн мэдээлэлд нэвтэрсэн гэж прокурорууд буруутгасан юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button