УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Б.Энх-Амгалан гишүүн чуулганы үеэр нийгмийн цөөнх рүү "дайрав"

УИХ-ын намрын чуулганы үеэр Хүүхэд хамгааллын хуулийг яаралтай горимоор хэлэлцэж байгаа билээ. Тэгвэл энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан хүний эрхийн мэдрэмжгүй, Үндсэн хууль зөрчсөн үгийг амнаасаа унагав.

Тодруулбал, тэрбээр хүүхдийн хүчирхийлэл, гэмт хэрэг үйлдэх сэдэлд нийгмийн цөөнхүүд нөлөө үзүүлдэг гэх агуулгыг хөндсөн юм.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан "Хүүхдүүд юу харж, сонсож, мэдэрснээ даган дуурайдаг. Бид хэд хэдэн зүйлийг цэгцлэх боломжтой. Нэгт, үзэж харж байгаа зүйлийг нь цэгцлэх боломж бий. Хоёрт, дэлгэцийн хамааралтай болохоос сэргийлж, ПС тоглоомонд донтохыг хязгаарлах боломжтой. Гуравт, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх зүйлийг хэрэглүүлэхгүй боломж байна. Дөрөвт, хүүхдүүдийн бэлгийн чиг хандлагыг багаас нь зөв тогтоолгохгүй бол хүний эрх ярьж, учраа олохгүй хүүхдүүд жагсаад явж байсныг би нүдээрээ харсан шүү. Багаасаа үүнийг сонирхоод буруу чиг хандлагатай болчихвол аюултай. Тавд, цахим халдлагаас хүүхдүүдээ хамгаалах боломжтой" гэсэн юм.

Тэрбээр хүүхдийн бэлгийн чиг хандлагыг багаас нь тодорхойлохгүй бол бэлгийн чиг хандлагаа хүссэнээрээ тодорхойлж, жагсаж байсан хэмээн хэлэв. Угтаа бол нийгмийн цөөнхүүдийн жагсаалд заавал тухайн бүлгийнхэн байх ёсгүй. Нэг үгээр бол хүний эрхийн төлөө тэмцэгчид, дэмжигч хувь хүн ч жагсах эрх нь нээлттэй байдаг билээ.

Тэгвэл түүний эл ярианы дараагаар ХЭҮК-ийн дарга Ж.Хунан "Бэлгийн цөөнх бол бидний адил хүн. Тиймээс нэр төр, эрхийн хувьд адил тэгш байдаг. Монгол Улс бэлгийн чиг баримжаанд үндэслэж, ялгаварлан гадуурхахыг гэмт хэрэгт тооцдог. Тиймээс бэлгийн чиг баримжаа нь өөрөөс болж, хүүхдийн хүчирхийлэл бий болж байгаа, эсвэл хүүхдийн хүчирхийлэл нэмэгдэж байгаа гэж тодорхойлох нь буруу, ташаа ойлголт юм. Бэлгийн цөөнхийн эрх ч хүний эрхийн асуудал. Бидний адил эрх чөлөөтэй юм" хэмээв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 20, 2023 12:31

Зссс зөв л үг хэлсэн байна. 10 настай хүүхдүүд тэгээд гомотоод байх нь зөв үү

Зочин
Зочин
10 сар 20, 2023 12:32

Хунан хужаагийн өөрийнх нь хүү гомо болчихвол яаж байх болдоо

Зочин
Зочин
10 сар 20, 2023 12:41

Цөөнхийн үг олонх шиг сонсогддог, олонхын үг цөөнх шиг сонсогддог

Зочин
Зочин
10 сар 20, 2023 13:49

энэ хулгайчаа шүүхэд өгч хариуцлага тооцоочээ. зүгээр гэмгүй царайлаад энэ тэнд явах юм.

Зочин
Зочин
10 сар 20, 2023 14:10

Хөмөрсөн тогооноосоо гараагүй ийм юмнуудыг дахиж битгий сонгоорой !!!

Хүннү
Хүннү
10 сар 20, 2023 14:14

Энх-Амг�##�ан гишүүн зөв л хэлсэн байна.Үүнийг эмзэг тийш нь мушгих хэрэггүй. "...учраа олохгүй хүүхдүүд жагсаад явж байсан" гэж хэлээд байгаа юм биш үү. Учраа олохгүй хүүхдүүд гэж хэдэн насныхан вэ? Хунанаа!!!

Зочин
Зочин
10 сар 20, 2023 14:26

Энх-Амг�##�ан зөв л үг хэлсэн байна шд. Юу нь буруу байгаа юм? Хунан гэгчид энэ т�##� дээр бол амаа тат аа чи гэж хэлье

Зочин
Зочин
10 сар 20, 2023 15:52

Бэлгийн цөөнх мөөнх гэж дэмий юм ярихаа болиочээ. Хоёр эр хүн хоорондоо дэмийрнэ гэж юу байсын. Эсхүл хоёр эмэгтэй бас хоорондоо дэмийрнэ гэж юу байсын. Эр эм гэхгүй өөр өөрийнхөө зориул�##�тын дагуу л бэлгийн асуудлаа шийдэх хэрэгтэй.

Зочин
Зочин
10 сар 20, 2023 17:49
Reply to  Зочин

орозын трол энхамг�##�ан

Зочин
Зочин
10 сар 21, 2023 01:33

Зөв л ярьсан бна. Бие биенээ �######�ддөг новшнуудын эрхийг хөндөөгүй л бна шд.

Зочин
Зочин
10 сар 21, 2023 08:38

Бэлгийн цөөнхүүд хүүхдүүдийг уруу татаад жагсаад явж байсан нь тэгээд зөв юмуу

Зөөз
Зөөз
10 сар 22, 2023 09:18
Reply to  Зочин

Бэлгийн цөөнх гэдэг сэдвийг хөндөхгүй байсаар ирсэн түүхтэй юм билээ. Үүнд ач холбогдол өгөхгүй байх нь зүйтэй. АНУ +европын юу болж байгааг бодолцох нь зөв шүү

Холбоотой мэдээ

Back to top button