Moscow Times: Ши Жиньпин “Сибирийн хүч-2” төслөөс татгалзаж Путин гар хоосон буцлаа

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир БНХАУ-руу аялаж Ерөнхийлөгч Ши Жиньпинтэй уулзсан ч Кремлийн олон жилийн турш хүсэн хүлээсэн шийдэлд хүрэлгүй буцаж ирэв.
Путин “Бүс ба Зам” санаачилгын амжилтыг магтан, хоёр орны харилцааг агуу хэтийн төлөвтэй гэж тунхагласан. Тэгсэн ч гэсэн БНХАУ-ын эрх баригчид ОХУ-аас авах байгалийн хийн хэмжээг нэмэгдүүлэх, “Сибирийн хүч-2” хийн хоолойн бүтээн байгуулалтыг эхлүүлэх гэрээнд гарын үсэг зурсангүй.
“Сибирийн хүч-2” төслийг Кремль 7 жилийн турш сурталчилж, ярьсаар ирсэн. Иймдээ ч Путин Шитэй уулзахдаа энэ төслийн талаар ярилцана гэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдсэн юм.

Төслийн талаар хэлэлцэхээр Путин эрчим хүчний асуудал эрхэлсэн шадар сайд Александр Новак, Газпром компанийн тэргүүн Алексей Миллер, Роснефть компанийн тэргүүн Игорь Сечин зэрэг төлөөлөгчдийг авчирсан ч гэрээ бүтээж чадсангүй.
“Бүс ба Зам” санаачилгын уулзалт дууссаны дараа Песков “ТАСС” агентлагт “Сибирийн хүч-2” төсөл дээр ямар нэгэн баримт бичигт гарын үсэг зурахгүй гэж мэдэгдсэн юм.
Ши өнгөрсөн хавар Москвад айлчлахдаа жилд 50 тэрбум шоо метр хий зөөвөрлөх хоолойг барих төсөл бэлэн байдалд байгаа гэсэн. Мөн тэрбээр БНХАУ жилдээ 100 тэрбум шоо метр байгалийн хий ОХУ-аас худалдаж авахаа амласан. Энэ нь Газпром компани одоогоор Хятад руу нийлүүлдэг хийнээс 5 дахин их хэмжээ.
Гэвч Ши хэвлэлд өгсөн эцсийн мэдэгдэлдээ Оросын байгалийн хийн талаар юу ч дурдсангүй.
Эх сурвалж: Moscow Times
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хятад тэнэг биш, найдваргүй оросоос нэмж хий авахгүй. Манай тэнэгүүд хөөрцөглөөд л байсан
Ашгүй дээ
Зөв , зөв. Явж , явж манай т�##�д аюулгүй боллоо. Угаасаа түүгээр өнгөрөх гайг , үүгээр дуудах шаардлагагүй байсан. Удахгүй манай улс өөрийн нутгаас асар их хийн орд олж , Хятад уруу нийлүүлэх дүр зураг харагдаад байсан юм. Тэр болтол манай мөнгөний гаж донтой , бүгдийг нь авах гэж улайрдаг дарга нар чөтгөртэйгөө хамт тонилсон байх биз ээ.
манайх өөрийнхөө хийн хоолойг тавьчихв�##� харина хэл амгүй чимээгүйхэн дуун дээр авах юм байгаам л даа. Манай тэнэгүүд утаа майнаас олдог хэдэн цаасаа бодоод зуун жил хойшлоно биздээ...
Hujaa bol Mongold yavch heregtei um hiihgui Ah nar neg um bodoh bailguidee
Үхсэн ацны чинь ах