Гадаад мэдээДЭЛХИЙ

“Nokia” компани 14 мянга хүртэлх тооны ажлын байрыг цомхотгоно

“Nokia” компани зах зээл сул байгаа тул зардлаа бууруулж 14 мянга хүртэлх тооны ажлын байрыг цомхотгох болсноо пүрэв гарагт /2023.10.19/ мэдэгджээ.

Финланд улсад үйл ажиллагаа явуулдаг тус компани 86 мянга гаруй ажилчинтай. “Nokia” бүтцийн өөрчлөлт хийж, ажилчдын тоогоо 72 мянгаас 77 мянга болгож буруулах юм.

Ингэснээр тус компани ажиллах хүчинд зарцуулдаг зардлаа 10-аас 15 хувиар бууруулж, 2024 онд л гэхэд 421.4 сая ам.доллар хэмнэнэ гэж тооцоолжээ. Энэ алхам нь 2026 он гэхэд “Nokia” компанийн зардлыг 1.3 тэрбум ам.доллароор бууруулах аж.

Ажиллах хүчээ багасгах шийдвэрээ танилцуулахдаа тус компанийн гүйцэтгэх захирал Пекка Лундмарк “Бизнесийн шийдвэр гаргахад хамгийн хэцүү нь ажилчдад нөлөөлөх шийдвэр юм. “Nokia”-д маш чадварлаг ажилчид байгаа, энэ шийдвэрт багтсан хүмүүст туслах болно” гэжээ.

Пекка Лундмарк

Пүрэв гарагт /2023.10.19/ энэ шийдвэрээ мэдэгдэхийн өмнө тус компани гуравдугаар улирлын санхүүгийн тайлангаа танилцуулсан юм. Тус тайланд “Макро эдийн засгийн тодорхойгүй байдал, зээлийн хүүгийн түвшин өндөр байгаа нь үйл ажиллагааны зардлыг нэмэгдүүлж байгаа” тул борлуулалт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 15 хувиар буурсан гэж бичсэн байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button