Нийгэм мэдээ
III улирлын НӨАТ-ын буцаан олголтоор 7 төрлийн татвар төлж болно
Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар(НӨАТ)-ын гуравдугаар улирлын буцаан олголтоосоо татвараа төлөх асуулга аравдугаар сарын 18-22-нд eBarimt аппликэйшнээр явагдаж байна.
Үүнд "Тийм" товч дарснаар
- Автотээврийн хэрэгслийн албан татвар
- Галт зэвсгийн албан татвар
- Үл хөдлөх хөрөнгийн албан татвар
- Газрын төлбөр
- Газрын үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар
- Малын тоо, толгойн албан татвар
- Авто зам, замын байгууламжийн албан татвараа төлөх боломжтой байдаг.
Хэрвээ иргэн та тийм товчийг дарснаар дээрх долоон төрлийн татвар хураамж ямар нэгэн шимтгэлгүй шуурхай төлөгдөнө.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Автозамын торгуулийг бас оруулж өгвөл таарна