Гадаад мэдээДЭЛХИЙ

Эрдэмтэд 8 тэрбум жилийн өмнө үүссэн радио сигнал хүлээн авчээ

Австрали улсын одон орон судлаачид өнгөрсөн жил сансрын алс холоос ирсэн радио долгионы тэсрэлтийг илрүүлсэн байна. Энэ долгионыг Австралийн Важарри Ямажи мужид байрладаг “ASKAP” радио телескопуудын тусламжтай илрүүлжээ.

Судлаачдын илрүүлсэн долгионыг өөрөөр Хурдан радио тэсрэлт (FRB) гэж нэрлэдэг. Энэ нь миллисекундийн (секундийг мянга хуваасантай тэнцэх хугацаа) хугацаатай үүсдэг радио долгионы тэсрэлт юм. Эрдэмтэд хамгийн анх 2007 онд Хурдан радио тэсрэлт илрүүлж байжээ. Тус цагаас хойш олон зуун удаа сансрын алс холын цэгүүдээс ирсэн “FRB”-г бүртгэн авсан аж.

“ASKAP” телескоп тэсрэлтийг “FRB 20220610A” гэж нэрлэсэн бөгөөд дүн шинжилгээ хийсний үр дүнд дэлхий дээр ирэх гэж 8 тэрбум жилийн өмнө үүссэн болохыг тогтоосон байна.

Австралийн Маккуарын их сургуулийн одон орон судлаач, доктор Стюарт Райдер хэлэхдээ “ASKAP-ийг ашиглан бид дэлбэрэлт хаанаас ирснийг нарийн тодорхойлж чадсан. Дараа нь бид Чили дэх Европын сансар судлалын агентлагийн телескопыг ашиглаж урьд өмнө нь ажиглагдаж байгаагүй хол газраас үүссэн болохыг нь тогтоосон. Тус тэсрэлт нь нэгдэж буй жижиг галактикуудаас үүссэн байх магадлалтай” гэжээ.

Мөн судалгааг ахалж бичсэн эрдэмтийн нэг болох Свинберн технологийн их сургуулийн профессор Райан Шеннон “Бид энэ их энергийн тэсрэлтүүд юунаас болж үүсдэгийг мэдэхгүй ч радио тэсрэлт нь сансар огторгуйд тохиолддог нийтлэг үзэгдэл. Ийм учраас эдгээр тэсрэлтүүдийг ашиглан галактикуудын бүтцийг илүү сайн ойлгож болно”

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button