УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Хүүхэд, гэр бүл, нийгмийн хамгаалал зөвхөн эмэгтэй гишүүдийн сэдэв биш

Хүүхэд, гэр бүл, нийгэмтэй холбоотой асуудал үүсэх үед хүн бүр УИХ-ын гишүүд рүү хандахдаа ихэнх тохиолдолд эмэгтэй гишүүд рүү давшилдаг. Тэгэх бүрийд ямар нэгэн байдлаар эмэгтэй гишүүд байр сууриа илэрхийлэх ч эрчүүд нь усанд хаясан чулуу шиг л алга болдог билээ.

Нэг ёсондоо бол дээрх асуудлыг зөвхөн эмэгтэйчүүд хөнддөг хэвшмэл үзэгдэл бий боллоо. Тухайлбал, өчигдөр УИХ-ын намрын ээлжит чуулганы хуралдаанаар Хүүхэд хамгааллын тухай хуулийн төслийг хэлэлцсэн билээ.

Нийт 72 гишүүнээс 46 нь байсан хэдий ч холбогдох сайдууд биш л бол бусдаар эрэгтэй гишүүд төдийлөн асуудалд оролцож анхаараагүй юм.

Эл асуудалд хамгийн ихээр оролцсон гурван эрэгтэй гишүүн нь ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр, БШУ-ы сайд Л.Энх-Амгалан болон ЦХХХ-ны сайд Н.Учрал байв. Тэдний хувьд хүүхэд хамгааллын талаар илүүтэй ярьж, тайлбарлаж байлаа. Харин бусад эрэгтэй гишүүдийн хувьд тухайн хуулийн төсөлтэй холбоотой зардал, төсвийг хөндөж ярьж байсан юм.

Харин эсрэгээрээ эмэгтэй гишүүдийн хувьд илүүтэй дуугарч байв. Тухайлбал, УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, П.Анужин болон М.Оюунчимэг нар хамгийн их идэвхтэй гишүүд байв. Тэдний араас эмэгтэйчүүдийн жагсаалтад ХНХ-ын сайд асан Д.Сарангэрэл болон Б.Баярсайхан нар жагсана. Тэдний сэдэв нь хүүхэд рүү чиглэсэн хамгаалалт, хийх ажлыг голчилж лавлаж байсан юм.

Чуулганы үдээс хойших хуралдаанд төсвийн асуудал хөндөгдөх үеэр эрэгтэй гишүүд хамгийн их идэвх оролцоотой байсан юм. Товчоор бол эрэгтэй гишүүдийн хувьд нийгмийн хамгааллын асуудлыг чухалчилж ярьж буй мэт харагддаг хэдий ч бодит байдалд чуулганы хуралдаанд оролцож, холбогдох асуудлыг нь хөндөхгүй байгаа юм.

Хууль батлагчдын хувьд зөвхөн эмэгтэй гишүүдийн л анхаарах сэдэв гэж байх ёсгүй. Мөн үүнтэй ижлээр зөвхөн эрэгтэй гишүүдийн анхаардаг сэдэв ч гэж байж болохгүй. Учир нь нийгэмд хүүхдийн асуудалд эцэг эх хоёул оролцох, анхаарах шаардлагатай. Тиймээс эрэгтэй гишүүд ч одоо хэлэлцэх, хэлэлцэж буй хуулийн төслүүддээ идэвхтэйгээр оролцох хэрэгтэй юм. Тусламж шаардлагатай хүүхдийн хажуугаар чимээгүй өнгөрч буй мэт үйлдэл битгий гаргаарай, гишүүд ээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-10-21 10:04

Банз�##�даад хүүхэд өнчрүүлсэн Анужин хүүхэд хамга�##�ах уу

Зочин
Зочин
2023-10-21 10:05

Дандаа с�##�ж сарнисан 2 дахь амьдр�##�аа зохиосон амьтад

Хандаваар шургасан хүүхнүүд
Хандаваар шургасан хүүхнүүд
2023-10-21 19:40

Төриин хууль боловсруулах баитугаи гэриин журмаа авч явж чадахгүи хүүхнүүдээс юу ч горьдхов дээ Үүнд МАН ын дэвшүүлэлт сонгогчидын улс төрчөө сонгох чадвар муугиин бодит үр дүн юм даа

Зөөз
Зөөз
2023-10-22 09:25

Солонгын долоон өнгөнүүд юу ч хийж чадахгүй байна

сахал
сахал
2023-10-23 00:09

хүүхдийн төлөө юу ч хийгээгүй �########�нүүд. ганц Баярсайхан гишүүнээс бусад нь.

Bujin
Bujin
2023-10-23 04:47

Ene Anujin, Adiyasuren 2 unen adilhan, hen ni Anujin , hen ni Adiyasuren yum buu med,

Холбоотой мэдээ

Back to top button