Нийгэм мэдээ
Манай улс АНУ-ын таван хот руу нислэг үйлдэж эхэллээ
МИАТ ТӨХК нь өчигдрөөс /2023.10.20/ эхлэн Улаанбаатар хотоос АНУ-ын Чикаго, Бостон, Нью-Иорк, Сан Франциско, Лос Анжелес хотууд руу Катей Пасифик компанитай хамтран нислэг үйлдэж эхэллээ.
Монгол Улс, АНУ-тай “Агаарын тээврийн тухай Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр” байгуулсны үр дүнд ийнхүү нислэг үйлдэхэд тийз борлуулалтаа эхлүүлсэн.
Улаанбаатар хотоос эхлэлтэй эдгээр нислэгүүд нь МИАТ компанийн ОМ аяллын дугаартай байх бөгөөд зорчигчид МИАТ компанийн нислэгээр Хонконг хүрч цааш ОМ аяллын дугаар бүхий нислэгээр Катей Пасифик компаниар дамжин зорчих юм.
Б.БАЯРТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
sietli yasan be
Давраад байгаарай. Дотоод нислэгээр нь явахгүй юу
Сөүлээр дамжин явахтай адил биш үү. Шууд нислэг гэж энийг ойлгосонгүй.
Бүр олон цаг нисэх юм байна
Энэ чинь МИАТ-ийн онгоцоор шууд нислэг үйлдэх биш, үүнийг codeshare flight гэдэг. Иргэдийн дунд МИАТ-ийн онгоцоор шууд АНУ руу нисэх боломжтой болно гэсэн ойлголт тархсан. Иргэдийг ингэж төөрөгдүүлэхийн оронд зөвөөр тайлбарлаж өгөх хэрэгтэй.
УБ аас нисээд АНУ д буухыг шууд нислэг гэнэ. Энэ бол нислэг үйлдэж эхллээ л гэж ойлгоно. Хаагуур нисэх нь хамаагүй
Бүр удаан нисэх юм шив дээ