Хамас Хойд Солонгосын үйлдвэрлэсэн зэвсэг ашигласныг харуулсан баримт илэрчээ

Хамас бүлэг аравдугаар сарын 7-нд Израил руу дайрахдаа Хойд Солонгосоос авсан зэвсгээ ашигласан байж магадгүй гэдгийг бид өмнө нь мэдээлсэн. Үүнийг БНАСАУ үгүйсгэсэн билээ.
Тэгвэл мэргэжилтнүүд Израилын олж авсан зэвсгүүдийг судалж үзсэний дараа Хамас бүлэг Хойд Солонгосын зэвсгийг ашигласан гэдгийг илтгэх баримт олжээ.
Хойд Солонгосын зэвсгийн талаар мэдлэгтэй хоёр Солонгос мэргэжилтэн Израилын олж авсан пуужинг шинжилж үзсэний дараа Пёняны үйлдвэрлэсэн F-7 пуужингаар харвадаг гранат байсныг илрүүлсэн байна.

Гранат харвадаг пуужинг хурдан цэнэглэх боломжтой тул байлдаанд их ашигладаг. “Armament Research Servies” фирмийн захирал Н.Р. Жензен-Жонс F-7 гранат харвагчийг Сири, Ирак, Ливан, Газын зурваст ашиглаж байсан нь бүртгэгдсэн гэж хэлжээ.
Жонс “Associated Press” агентлагт хэлэхдээ “Хойд Солонгос Палестины зэвсэгт бүлэглэлүүдийг удаан хугацаанд дэмжиж ирсэн. БНАСАУ-ын зэвсгүүдийг Ираны бүлэглэлүүд Хамаст нийлүүлсэн байх магадлалтай. Хамас Хойд Солонгосын зэвсгийг ингэж олж авдаг гэж бид таамаглаж байна” гэсэн юм.
Эх сурвалж: Asahi Shimbun
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хойд Со өлсөж үхэж байгаа атлаа барууныхан айх хэмжээнд зэвсэг хийдэг байх нь, яаж чаддаг байна? Манайхан хоригт ороогүй атлаа хадаас ч хийдгүй, гэхдээ тарг�##�ж бол чадна, өөрсдөө, харин м�##�аа тарг�##�уулж чадахгүй.
Харин тийм шүү өөрсдөө л тарг�##�ж чадна.м�##� тарг�##�уулах нь одоо бардаггүй ажил болсон шиг ээ сүүлийн 30 жилд юу хийж бүтээв бүү мэд л бх
Америк Украинд зэвсэг өгч болдог, хойд Солонгос арабуудад зэвсэг худ�##�даж болохгүй юм уу
БОЛОХГҮЙ, ЗӨВ БУРУУГАА ЯЛГАХГҮЙ ХӨГШИН ТЭНЭГ МИНЬ
Ёстой доо.Америк ер нь юу юм бэ.Дэлхийн харгис эзэн бололтой.Манай ардчил�##�ын босс гэж бгаа бил үү.Хүзүүгүйн эзэн ихэд даварч бгаа шүү.