Израил Газын зурвас, Сири болон Ливанд агаарын цохилт өгч байна
Израил болон Хамас бүлгийн хооронд үүссэн дайн Ойрх Дорнодын бусад улсуудыг хамрах эрсдэл ихэссээр байна. Ням гарагт /2023.10.22/ Газын зурвас, Сири болон Ливанд агаарын цохилт өгч, АНУ-ын Ойрх Дорнодод төвлөрүүлж буй цэргийн хүчнээ илүү чангатгав.
Газын Эрүүл мэндийн яам сүүлийн 24 цагийн дотор Израилын агаарын цохилтын улмаас 266 Палестин иргэн амь үрэгдэж, тэдний 117 нь хүүхдүүд байсан гэж мэдээлжээ.
Харин Сири улсын Дамаск, Алеппогийн олон улсын нисэх онгоцны буудлуудад агаарын цохилт өгсний улмаас үйл ажиллагаа явуулах боломжгүй болж, хоёр ажилчин нь алагдсан байна.
Үүнээс гадна Израил, Ливаны хил дээрх зэвсэгт мөргөлдөөн илүү ширүүссээр. Хоёр улсын хил дээр Ираны дэмждэг Хезболла бүлэг болон Израилын Зэвсэгт хүчний хооронд 2006 оноос хойш байгаагүй мөргөлдөөн үүсжээ.
Хезболла бүлгийн удирдлага ням гарагт /2023.10.22/ мэдэгдэл хийхдээ мөргөлдөөний улмаас хоёр хүн амь үрэгдэж, аравдугаар сарын 7-ноос хойш нас барсан гишүүдийн тоо 24 болсон гэв.
Үүнтэй холбогдуулан АНУ Ойрх Дорнодод байршуулсан цэргүүдийн тоогоо нэмэгдүүлнэ гэж мэдэгджээ. АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин мэдэгдэл хийхдээ Вашингтон Израилыг дэмжиж, Ираны дэмждэг бүлгүүдийн үйлдэл хурцдаж байгаа тул Ойрх Дорнодод илүү олон цэрэг байршуулна хэмээсэн байна.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Алан хядагчидтай ямар ч яриа хэрэггүй