НҮБ ОХУ-ыг дайны гэмт хэрэг үйлдсэнийг нотлох шинэ баримт илрүүлжээ

НҮБ ОХУ-ын Зэвсэгт хүчин Украинд хүчин, хүүхдүүдийг Орос руу албадан гаргасан гэх мэт дайны гэмт хэрэг үйлдсэнийг илтгэх шинэ баримт илрүүлжээ.
Шинээр илрүүлсэн баримтаа танилцуулахдаа НҮБ-ын Украины хэргийг мөрдөн шалгах комисс “Цуглуулсан нотлох баримтууд нь ОХУ-ын эрх баригчид санаатайгаар хөнөөх, тамлан зовоох, хүчирхийлэх, хүүхдүүдийг Орос руу албадан гаргах гэх мэт дайны гэмт хэрэг үйлдсэн болохыг харуулж байна” гэсэн юм.
Дайн эхэлснээс хойш ОХУ-ын эрх баригчид энгийн иргэдэд халдсан гэдгээ үгүйсгэж, Украин дайны гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгаж байгаа нь гүтгэлэг хэмээсэн.

НҮб-ын Украины хэргийг мөрдөн шалгах комисс Херсон болон Запорожье мужид мөрдөн байцаалт явуулж ОХУ-ын албан тушаалтнууд Херсонд хүчингийн хэрэг үйлдсэн болохыг илрүүлжээ.
Мөн тус комисс хараа хяналтгүй хүүхдүүдийг ОХУ нутаг дэвсгэртээ албадан шилжүүлсэн гэх мэдээллийг шалгаж үзсэн байна. Үүний үр дүнд 2022 оны тавдугаар сард ОХУ Украинаас 31 хүүхэд шилжүүлснийг баримтжуулж дайны гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн юм.
Өнгөрсөн гуравдугаар сард Гааг хот дахь Олон улсын эрүүгийн шүүх (ICC) Украины хүүхдүүдийг хулгайлсан гэх хэргээр Владимир Путинийг баривчлах тушаал гаргасан билээ.
Эх сурвалж: The Guardian
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Байг�##�ь нуураа авмаар байна
Тэнэгээ манжийн хаанд хэл