Гадаад мэдээДЭЛХИЙ

Израил, Хамасын дайны улмаас нас барсан хүмүүсийн тоо 6 мянга давжээ

Газын зурвасын Эрүүл мэндийн яам мэдэгдэл хийхдээ аравдугаар сарын 7-ны өдрөөс хойш 4651 Палестин иргэн амь үрэгдэж, 14,245 хүн бэртсэн гэжээ.

Хамас бүлэг гэнэтийн дайралт хийсний дараа 1,400 гаруй Израил иргэд амь үрэгдсэн. Дайны улмаас хоёр талд нас барсан хүмүүсийн тоо 6 мянга давлаа.

Дайн эхэлсний дараа Израилын арми Газын зурвасын хойд хэсэг дэх энгийн иргэдийг өмнөд руу шилжин суурьшихыг сануулсан билээ. Нас барсан Палестин хүмүүсийн 839 нь өмнөд Газад амиа алдсан байна. Газын Эрүүл мэндийн яам гаргасан мэдэгдлээс харвал нас барсан хүмүүсийн 1,873 нь хүүхдүүд, 1,101 нь эмэгтэйчүүд, 1,677 нь эрэгтэйчүүд байсан аж.

Израилын Батлан хамгаалахын сайд Йоав Галлант “Газа дахь цэрийн ажиллагаа нэг, хоёр эсвэл гурван сар үргэлжилж магадгүй, гэхдээ эцэст нь Хамас үгүй болно. Үйл ажиллагааны чадварын хувьд Израилын Зэвсэгт хүчнийг юу ч зогсоохгүй” гэж хэлжээ.

Эх сурвалж: BBC, Associated Press

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button