Далан давхрыг чөлөөлж байгуулсан цэцэрлэгт хүрээлэнг нээжээ
Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа:
Төр, хувийн хэвшил хамтран Самбалхүндэв буюу Далан давхрын оршуулгын газрын 10га талбайг хэсэгчлэн чөлөөлж Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг 2022 онд эхлүүлсэн. Хотын өмнө тулгамдаж буй асуудлыг хувийн хэвшилтэй хамтран шийдэж байгаа загвар төсөл болж байна. 1 сая 700 мянган хүн амьдарч аж төрж байгаа энэ том хотын хувьд хот төлөвлөлтөд оршуулгын газрын асуудал тулгамдсан асуудлуудын нэг байсаар ирсэн. Нийслэл хотыг тойрсон 15 оршуулгын газар байна. Нийслэл хотод жилд дунджаар 50-60 мянган хүн хөдөө орон нутгаас шилжин ирж байна. Нийслэлийн иргэдийн хувьд тэр тусмаа оршуулгын газрын орчинд амьдарч буй иргэдийн хувьд эрүүл аюулгүй орчинд амьдрахад ундны уснаас эхлээд олон асуудлууд тулгамдаж байгаа.
Хөрсний бохирдол, хөрсний доройтолд орсон хүнд элементүүдийг ялгаруулж иргэдийн хувьд аюул үүсгээд байгаа оршуулгын газрын орчныг сайруулж эрүүл орчныг бүрдүүлэхээр Нью Семетри ХХК-тай хамтран ажиллалаа.
Цаашид ч хотыг тойрсон оршуулгын газруудын стандартыг сайжруулах, шинээр хийгдэх төсөл хөтөлбөрүүдэд эдгээр газруудыг хамруулж, үлдэж буй үр хүүхдүүдийнх нь санал санаачилгыг сонсож хамтран хэрэгжүүлнэ гэж төлөвлөж байна. Удахгүй хууль журмын хүрээнд оршуулгатай холбоотой асуудал яригдаж эхэлж байна. Тэгэхээр оршуулгатай холбоотой хууль журмыг аль болох амьдралд нийцсэн мөн олон улсын стандартад нийцсэн байхад анхаарч боловсруулан ажиллаж байна.
Нью Семетри ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Мөнхзаяа:
Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн бүхий оршуулгын мэдээлэл үйлчилгээний нэгдсэн төвийг байгуулах төсөл маань төр, хувийн хэвшил, шашны байгууллага, төрийн бус байгууллагууд, иргэдийн оролцоо бүхий л талыг хамруулсан сайн жишгийг тогтоосон төсөл боллоо. Төслийг хэрэгжүүлснээр Нийслэл хотын өнгө үзэмж нэмэгдэхээс гадна ногоон байгууламжийн тоо хэмжээ нэмэгдсэнээр иргэдийн хувьд эрүүл аюулгүй орчинд амьдрах орчин нөхцөлийг сайжруулахад онцгой ач холбогдолтой юм.
Төслийн бүхий л үе шатанд бид нээлттэй байх зарчмыг баримталсан. Ингэснээр бүхий л шатанд иргэд хяналт тавих нөхцөлийг бүрдүүлж, бүтээн байгуулалтын ажлуудыг гүйцэтгэн эхний ээлжийн 2га тохижуулан төслийнхөө хоёр дахь үе шатыг амжилттай хэрэгжүүлж албан ёсоор нээж байна.
Төслийг санаа байхаас нь эхлүүлээд хөрсөн дээр буух хүртэл нь бодитой ажил хэрэг болох хүртэл биднийг дэмжиж хамтран ажилласан, ногоон байгууламжийн бүтээн байгуулалтад чин сэтгэлийн хандив өргөсөн хувь хүн, албан байгууллага, бурхан болоочдынхоо ар гэр бүлд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Цаашид төслийн маань бүтээн байгуулалт үргэлжлэх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЗА НӨХӨД МИНЬ ЛАМ НАРАА НОМОО САЙН УНШААРАЙ БУГ ЧӨТГӨРНҮҮДИЙГ НЬ АРГАДААРАЙ ХАМТДАА АМЬДАРЦГААЯА ГЭЭРЭЙ НААДУУЛ ЧИНЬ УУРЛААД ЭХЭЛБЭЛ СҮЙД БОЛНО.АГААР САМАРАНЗА САЛАА САМАА РАНЗА САДДАМ ХУСЕИН
Сүнстэй цэцэрлэгт хүрээлэн
Тэнд зуга�##�ах хүн байгаа боловуу.газарт нь.....ий шингэчихсэн байгаа.....
ineej meneechihsen ovoo mungu tsohio biz
энэ буруу даа уулана маш их хэлмэгдэж насан хутаг болсон газар зугаа цэнгэлийн цэцэрлэгт хүрээлэн бий болгоно зүтэгсээр байгаад болгож орхилоо бурхан болоочийн ясыг өндөлзүүлжээ хизээ нэг тэг ч хүүхэд индэлээ тэг ч хүн хар золгүй байд�##�аар үхлээ гэж дуулдах бол доо хөөрхий мөхөсмий дуулсанаар сүнс сүүдэр буг чөтгөр босоо ороолон их цуг�##�сан гэж дуулсан юм байна тэртээх 1930 н хэдэн онд маш их хүн хөр хэлмэгдэж �##�уулсан заримийг улаан чулуут гэдэг газар буудан хөнөөж хэдэн арван лам хувьлгаадыг буудан хөнөөж булшисан байдаг юм даа гэтэл ийм газрын нэг болсон нэгэн булшийг хөндөж байгдаг мөн ч таар чээ дүүрч одооны энэ засаг төр төр биш хэдэн улаа шагайсан хар авлигчидийн уул уурхай болсон хулгайчаараа дүүрсэн ийм энэрэлгүй ээлгүй цүнх баригчидийн нийгэм болох ч гэж дээ хөөрхийс энэ олон жил хүний хүүр булаатай байсан газрын хөрөс хизээ ч дахин сэргэхээсээ өнгөрсөн газар шүү цаашид гарах үр дүнгийг хараад сууж байхаас даа хөө хүмүүний амь л битгий индээсэй билээ гэж л хөгшин би бээр дотороо з�##�биран сууж ажаам муу
УМ БАЗАР ДАРИ ДАРИ ГҮРҮ СУУХАА ????????????????????????
Сүнс нь тэггэр мах бие нь газарт шороо болсон амьгүй юмнаас юундаа айхав ингээд мунхруулаадл баыдаг шүү та нар лам нар үхэхгүй гэсэн бат�##�гаагаа чинь бна уу яг адилхан хүн шашны сургууль сурсанаараа л өөр шүү ялгарахгүй юмгүй махан биетэй бодг�##�ь
Ар гэр ах дүүс аав ээжийн минь .Цогцосыг заав�##� хөндөх бол мэдэгдэх БИЗЭЭ.
Баахан инээж ханиасан хүмүүсийн л зураг орж. Тэр цэцэрлэгт хүрээлэн гээд байгаа нь яг юу вэ гсн түй ч нэг зураг �##�га
Буянтай сайхан ажил болжээ. Хүн бүхэн насан хутгийг олохоос хойш амьд үлдэж байгаа нь амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх нь зөв. Т�##�ийгаачдаа дурсаад мод тариад, зул өргөх боломжтой бол болох нь тэр. Хувийн хэвшил төртэй хамтрах зөв эхлэл болжээ.
Бидний ээж аавын газар нутгийг буг чөтгөрийн газарч гэх шиг.Удахгүй та нар ч бас хаа 1 гзар яса тавина шүү.Үхэхгүй юм шиг битгий тээгтэж байгаач.