Гадаад мэдээДЭЛХИЙ
Сөүл сүнсний баяраар хүн цугласан газруудад 1,260 цагдаа дайчилна
Сөүл хот сүнсний баяр болох долоо хоногт хэт их хөл хөдөлгөөн үүсгэхгүйн тулд нарийн гудамжнуудад 1,260 цагдаагийн алба хаагч байрлуулна гэж мэдэгджээ.
Өнгөрсөн жил Сөүл хотын Итэвон дүүрэгт сүнсний баяр тэмдэглэхээр хэтэрхий олон хүн цугларсан тул 159 хүн шахагдан нас барж, 196 хүн бэртсэн харамсалтай хэрэг гарсан билээ.
Сөүл хотын цагдаагийн газар баасан гарагаас /2023.10.27/ эхлэн мягмар гараг /2023.10.31/ хүртэл Итэвон, Хондэ болон Мёндун дүүрэг гэх мэт 16 байршилд алба хаагч байршуулна гэдгээ мэдэгдсэн юм.
Үүнээс гадна тус хотын захиргаа хоёр долоо хоногийн өмнө мэдэгдэл хийхдээ хөл хөдөлгөөн ихсэж байгаа газруудын талаар албаны хүмүүст мэдээлэл өгдөг системийг ашиглаж эхэлнэ гэсэн.
Эх сурвалж: Yonhap News
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.