Гадаад мэдээДЭЛХИЙ

Хамас нэмж хоёр хүн барьцаанаас суллалаа

Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт /2023.10.20/ Хамас бүлэг барьцаанд авсан байсан хоёр Америк иргэнийг сулласан. Тэгвэл даваа гарагт /2023.10.23/ нэмж хоёр хүнийг барьцаанаас сулласан байна.

Израилын албан тушаалтнууд сулласан хоёр иргэнийг 79 настай Нурит Купер, 85 настай Йохевед Лифшиц нар гэж мэдэгджээ. Тэднийг Хамас бүлэг аравдугаар сарын 7-ны өдөр халдлага үйлдсэн Киббутц Нир Оз тосгоноос хулгайлсан байна. Израилын эрх баригчид мэдээлснээр Куперийн нөхөр 85 настай Амирам Купер мөн Лифшицийн нөхөр 83 настай Одед Лифшиц нар одоо хүртэл барьцаанд байгаа аж.

Йохевед болон Одед Лифшиц нар Газын зурвасаас өвчтөнүүдийг авч Израил дахь эмнэлгүүдэд хэвтүүлдэг байсан энх тайвны активистууд гэж “Times of Israel” мэдээлжээ.

Израилын Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Купер, Лифшиц нарыг суллагдсаны дараа “Израилын Зэвсэгт хүчинд тэднийг хүлээлгэж өгсөн даруйд барьцааны хүмүүст зориулж бэлтгэсэн эрүүл мэндийн байгууллага руу хүргэсэн. Тэдний гэр бүлийн гишүүд тус газар хүлээж байгаа” гэж мэдэгдэл хийсэн юм.

Эх сурвалж: CBS News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button