УЛС ТӨРУлс төрийн мэдээ

ОХУ-ын Шадар сайд манайд айлчилж, юу хэлэлцэв

ОХУ-ын Шадар сайд Виктория Абрамченко худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Орос-Монголын Засгийн газар хоорондын комиссын 25 дугаар хуралдаанаар манай улсад айлчлал хийжээ.

Тус айлчлалын үеэр дараах асуудлуудыг хэлэлцсэн байна.

НЭГТ. Улаанбаатар төмөр замын талаар хэлэлцэв.

Улаанбаатар төмөр замын Орос-Монголын тэргүүлэх үйлдвэрийг хөгжүүлэх талаар тохиролцоонд хүрчээ. Энэ талаар В.Абрамченко "Аж ахуйн нэгжийн дүрмийн сангд эд хөрөнгө, мөнгөнхөрөнгөөр хамтран нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Оросын талаас 2024 оны эхний хагаст дөрвөн дизель ачааны зүтгүүрийг нийлүүлнэ. Үүний тулд ОХУ-ын төсвөөс хоёр гаруй тэрбум рубль гаргана" гэв.

Энэ онд тус компанийн тээвэрэлэлтийн хэмжээ нэмэгдэж, эхний есөн сарын нийлбэр үзүүлэлтийг өнгөрсөн онтой харьцуулахад 23 хувиар илүү ачаа тээвэрлэжээ. Мөн чингэлэг тээвэрлэлт 40 хувиар нэмэгдсэн байна.

ХОЁРТ. Хоёр улсын худалдаа.

Уг хуралдаанаар хоёр улсын хувьд найдвартай худалдааны түнш хэвээр байгааг дурджээ. Ингэхдээ тодорхой бүс нутагт худалдааны урсгал нэмэгдсэн байна. Өнгөрсөн оны эцсээр Оросын талаас Монгол Улсад нийлүүлсэн нефтийн бүтээгдэхүүн 80 орчим хувийг бүрдүүлжээ. Улмаар тус улсын үндэсний мөнгөн тэмдэгтийн худалдааны эргэлт өнгөрсөн жилийнхээс хоёр дахин нэмэгдсэн байна.

ГУРАВТ. Оросод сургах оюутны тоог нэмнэ.

Хоёр улсын хүмүүнлэгийн салбарт хамтын ажиллагааг тэлэхээр болжээ. Тодруулбал, хоёр жилийн хугацаанд ОХУ-ын их, дээд сургуульд монгол оюутнуудыг сургах квотыг 95-аар нэмсэн байна. Энэ хичээлийн жилд 620 оюутанг сургажээ.

ДӨРӨВТ. Москвагийн эрчим хүчний хүрээлэнгийн сургалтын төвийг байгуулна.

Түүнчлэн ШУТИС-ийн Эрчим хүчний хүрээлэнгийн суурин дээр "Москвагийн эрчим хүчний хүрээлэн" үндэсний судалгааны сургалтын төв байгуулахаар тохиролцсон байна.

Өчигдөр буюу аравдугаар сарын 23-ны өдөр Шадар сайд В.Абрамченко Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзсан талаар Оросын Засгийн газрын олон нийтийн хэвлэл мэдээлжээ. Уулзалтаар хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, эрчим хүч, хөдөө аж ахуй, зам тээврийн дэд бүтэц, боловсрол болон бусад салбарын хамтын ажиллагааны өнөөгийн асуудлуудыг хэлэлцжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 24, 2023 10:14

Чойжилсүрэн гэдэг м�##� ТЭЦ-3 ыг Оросуудаар 918 сая € хийлгэнэ гэж баахан ниссэн ...Эцэст нь с�##�аавч аваад буцсан

иргэн
иргэн
10 сар 24, 2023 15:37

ubtz gej hamgiin hotsrogdson zavaan uilchilgeetei gazar neg bnaa

Холбоотой мэдээ

Back to top button