Гадаад мэдээДЭЛХИЙ
Дэлхийн хамгийн өндөр настай нохой энджээ
Дэлхийн хамгийн өндөр настай нохой 31 жил 165 өдөртэй байхдаа энджээ. Боби нэртэй Рафейро до Алентехо үүлдрийн нохой өнгөрсөн бямба гарагт /2023.10.21/ Португал дахь гэртээ эндсэн байна.
Боби энэ жилийн хоёрдугаар сард Гиннесийн дээд амжилтыг тогтоон дэлхий дээрх хамгийн өндөр настай нохой болсон юм. Түүнийг эндсэн гэдгийг мал, амьтны эмч Карен Бекер мэдэгдэхдээ “Түүхэн дэх бүх нохдоос илүү урт насалсан ч дэлхий дээр амьдарсан 11,478 хоног нь түүнийг хайрладаг хүмүүсийн хувьд хэзээ ч хангалттай биш” гэж хэлжээ.
Бобигоос өмнө дэлхийн хамгийн өндөр настай нохойны рекордыг Австралид амьдардаг Блюи нэртэй нохой тогтоосон юм. Блюи 29 нас таван сар амьдарсан бөгөөд 1939 онд эндсэн байна.
Эх сурвалж: BBC
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
"Энджээ" гэдэг нь "цагбусаар" гэсэн үг шүү дээ. Гэтэл энд ш лтгааны нь бичээгүйг бодоход эндсэн бус жам аараа л та�##��##� төгссөн, монгол хэлээ олигтой сураагү й сэтгүүлч л үгийн сонголтыг буруу хийсэн бнаа !
Нохой үхсэн тухай мэдээ бичихдээ энджээ гэж сүржигнээд яах вэ. Үхжээ л гэнэ биз. Хүний тухай бол эндэх гэж ярьж болно.