Гадаад мэдээДЭЛХИЙ

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд АНУ-д айлчилна

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И энэ долоо хоногийн сүүлээр АНУ-д айлчилна гэдгийг эх сурвалжууд мэдээлжээ. Ойрх Дорнодод хурцадмал нөхцөл байдал үүссэн байгаа.

АНУ-ын эрх баригчид тус бүсэд үүссэн асуудлыг илүү дордохоос сэргийлэхэд Бээжин тусалж чадна гэж үзэж буй. Гэхдээ Ван Саудын Арабын Гадаад хэргийн сайд Файсал бин Фархан Аль Саудтай энэ сарын дундуур уулзахдаа Израилын үйл ажиллагаа өөрийгөө хамгаалах хүрээнээс хэтэрч байна гэсэн юм.

Ван И болон Энтони Блинкен нар

Ван пүрэв гарагаас /2023.10.26/ бямба гарагийн /2023.10.28/ хооронд айлчилж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливантай уулзана.

Вашингтон БНХАУ-ын Иранд нөлөөлөх чадварыг чухалчилж авч үздэг. Блинкен өнгөрсөн долоо хоногт Ойрх Дорнодод айлчлахдаа Вантай утсаар ярьж Бээжин нөлөөллөө ашиглан Израил, Хамасын мөргөлдөөнийг бүс нутагт тархахаас сэргийлэхийг хүссэн юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button