Гадаад мэдээДЭЛХИЙ

Биткойны ханш 16 сард байгаагүй дээд хэмжээнд хүрлээ

Даваа гарагт /2023.10.23/ Биткойны ханш 10 хувиар өсөж сүүлийн 16 сард байгаагүй дээд хэмжээнд хүрсэн байна. Өчигдөр Биткойны ханш хамгийн өндөртөө 34,283 ам.доллар хүрч, арилжаа хаагдахад 32,833 ам.доллар болжээ.

Мөн эфериумийн ханш даваа гарагт 6 хувиар нэмэгдэж сүүлийн хоёр сард үзэгдээгүй өндөр түвшинд хүрсэн байна. Цар тахлын үеэр Биткойны ханш 60 мянган ам.доллар давсан билээ.

2020 оны арван хоёрдугаар сард нэг Биткойн 28 мянган ам.доллар хүрсэн. Харин 2021 оны дөрөвдүгээр сар гэхэд 64 мянган ам.доллар болж хурдацтай өссөн юм. Тус жилийн есдүгээр сард БНХАУ криптовалютын бүх гүйлгээг хуулиар хориглож, гадаадын вэб сайтуудад хүртэл хориг тавьсан.

Криптовалютын зах зээл энэ мэдээнд нэг их ач холбогдол өгөөгүй бөгөөд 2021 оны арван нэгдүгээр сард Биткойны ханш бүх цаг үеийн хамгийн дээд хэмжээ буюу 68 мянган ам.долларт хүрсэн юм.

Эх сурвалж: Reuters, Bankrate

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button