УЛС ТӨРУлс төрийн мэдээ

"Дотоодод эмчилдэггүй 26 өвчинд гаргасан зардлыг үе шаттайгаар нэмж, олгоно"

Эрүүл мэндийг дэмжих сангаас олгох санхүүжилттэй холбоотой өөрчлөлт, донорт олгох мөнгөн санхүүжилтийн талаар Эрүүл мэндийн сайд С.Чинзориг мэдээлэл өгсөн юм.

Засгийн газраас Засгийн газрын тусгай сангийн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж, УИХ-ын даргад өргөн мэдүүлжээ. Уг хуулиар архи тамхи, эмийн онцгой албан татварын 1-2 хувиар Эрүүл мэндийг дэмжих санг бүрдүүлж ажиллаж байгаа юм.

Уг сангийн хөрөнгөөр нийгмийн эрүүл мэндийг дэмжих тусламж үйлчилгээг, урьдчилан сэргийлэх сурталчилгаанд ашигладаг. Тэгвэл тусгай сангийн хуульд өөрчлөлт оруулж, эмнэлгийн тусламж үйлчилгээг энэ сангаас санхүүжүүлдэг байх хуулийн зохицуулалтыг тусгасан байна.

Энэ талаар салбарын сайд "Нэгт, манай улсад оношлож, эмчилж чадахгүй 26 төрлийн өвчин бий. Эдгээр өвчнийг дотооддоо эмчлэх технологийн зардлыг эрүүл мэндийн байгууллагууд өөрсдөөсөө санхүүжилт гаргадаг тул өргөн хүрээнд нэвтрүүлж чадахгүй байна. Хуульд өөрчлөлт орсноор дотоодод эмчлэх боломжгүй өвчнүүдийг оношлох техник технологийн санхүүжилтийн асуудлыг шийдэх боломжтой.

Хоёрт, дотоодод эмчилж чадахгүй байгаа өвчнөөр гадаад улс руу эмчилгээнд яваад ирсэн иргэдэд эмчилгээний зардлын таван хувийг олгодог журамтай. Энэ бол хэт бага байна гэж үзэж байгаа. Тиймээс энэ таван хувийг үе шаттайгаар нэмэгдүүлэхээр хуульд өөрчлөлт оруулсан.

Гуравт, НДС-гаас тэтгэмж авах эрх нь үүсээгүй амьгүй донорт оршуулгын тэтгэмж олгохгүй байна гэх асуудал үүссэн. Хуульд өөрчлөлт оруулах замаар НДС-гаас тэтгэмж авах эрх нь үүсээгүй амьгүй донорт оршуулгын тэтгэмжийг энэ сангаар дамжуулж олгодог болно" гэв.

Ирэх жилийн төсвийн төсөлд Эрүүл мэндийг дэмжих санд хоёр тэрбум төгрөгийг тусгасан. Тэгвэл дээрх хуулийн төслийг баталсан тохиолдолд ирэх жилийн төсвийн төсөлд Эрүүл мэндийг дэмжих санд онцгой албан татварын хувь хэмжээний хүрээнд буюу 10 тэрбум төгрөгийг нэмж олгох юм байна. Ингэснээр тус сангийн төсөв тав дахин нэмэгдэх ажээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button