Гадаад мэдээДЭЛХИЙ

Турк Шведийг НАТО-д элсүүлэхийг эцэст нь зөвшөөрөх үү

Украины дайн эхэлсний дараа Финланд болон Швед улсууд НАТО-д элсэх шийдвэр гаргасан билээ. НАТО-д элсэхийн тулд бүх гишүүн улс нь дэмжсэн шийдвэр гаргах ёстой байдаг.

Финланд холбоотон болох ажил нь бүтсэн бол Шведэд Турк хориг тавьсан юм. Учир нь Турк Стокхольмийг террорист бүлгийн гишүүдийг орогнуулж байгаа гэж буруутгасан. Мөн Турк АНУ-аас F-16 сөнөөгч онгоц авах хүсэлтэй байсан тул Шведэд хориг тавьсан гэж шинжээчид үзэж буй.

Тэгвэл Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Шведийг НАТО-д элсүүлэх протоколд даваа гарагт /2023.10.23/ гарын үсэг зурж Их Хуралд өргөн барьсан байна. Одоо Туркийн Парламент үүнийг хэлэлцэх юм.

Тус мэдээлэл гарсны дараа Шведийн Ерөнхий сайд Ульф Кристерссон Стокхольм НАТО-д элсэхийг тэсэн ядан хүлээж байна гэж мэдэгдсэн байна.

Эх сурвалж: The Guardian

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button