Гадаад мэдээДЭЛХИЙ

Цагаан ордон: Иран АНУ-ын цэргийн баазууд руу халдахад тусалж байна

Израил, Хамасын дайн эхэлснээс хойш Ойрх Дорнодод тогтворгүй нөхцөл байдал үүссэн. Ийм үед Иран зэвсэглэсэн бүлгүүдийг тэтгэн, АНУ-ын цэргийн баазууд руу халдахад туслаж байгаа аж.

Цагаан ордон даваа гарагт /2023.10.23/ мэдэгдэл хийхдээ зэвсэглэсэн этгээдүүдэд Ирак, Сири дэх АНУ-ын цэргийн баазуудад пуужин, дроноор халдахад идэвхтэй тусалж байна гэжээ. Ийм учраас Жо Байден Батлан хамгаалах яамд нэмэлт халдлагад бэлдэж, зохих хариу арга хэмжээ авахыг үүрэг болгосон байна.

Сүүлийн долоо хоногт, ялангуяа сүүлийн хэдэн өдөр ийм халдлага гарах нь ихэссэн юм. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби эдгээр бүлгэмүүд санхүүжилтээ Ираны Исламын хувьсгалт гвард болон Ираны Засгийн газраас авч буй хэмээн таамаглаж байгааг хэлжээ.

Байден өнгөрсөн хоёр долоо хоногийн хугацаанд Ойрх Дорнодод хоёр нисэх онгоц тээвэрлэгч хөлөг, хэд хэдэн байлдааны хөлөг онгоц болон 2 мянга гаруй цэрэг байршуулсан билээ.

 Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 24, 2023 13:46

Дайнд байлдаан , цус асгаруулсан тулаанд АНУ л оролцдог , дагаж дарвагнадаг , зэвсэгээ зардаг. Ойрхи дорнодод болж буй дайнд АНУ ЗЭР зэвсэг цэрэг авч ирж яахнав дээ.Харин зохицуулах ажил хийх л хэрэгтэй дээ.

Холбоотой мэдээ

Back to top button