Зүрхний эсүүдээр цахилгаан хэрхэн дамждагийг дүрсэлсэн зураг шагнал хүртэв
Их Британийн Зүрхний сан (BHF) жил бүр зохион байгуулдаг “Reflections of Research” шинжлэх ухааны зургийн уралдааны ялагчийг тодруулсан байна. Энэхүү тэмцээнд “BHF”-ийн санхүүжүүлдэг эрдэмтэд судалгааныхаа явцад авсан зургаа илгээдэг аж.
Уралдааны эхний байранд компьютероор үүсгэсэн зүрхний эсүүдээр цахилгаан долгион хэрхэн дамждагийг дүрсэлсэн зураг орсон байна. Энэ зураг дээрх жижиг зураас бүр цахилгаан долгион дамжуулж буй эсүүдийн багц юм.
“Зүрхний замууд” нэртэй энэ зургийг Лондон дахь Хааны коллежийн судлаач Марина Строкчи илгээсэн байна. Тэрбээр цахилгаан долгион зүрхээр хэрхэн дамждагийг дүрслэн харуулснаар өвчтөнүүд эмчилгээнд ямар хариу үйлдэл үзүүлэхийг илүү сайн ойлгож магадгүй гэж үзэж буйгаа илэрхийлжээ.
Мөн “Зүрхийг нэвт харах нь” нэртэй зураг шагнал авсан байна. Энэ зургийг Оксфордын их сургуулийн Жүди Сайерс илгээжээ. Зураг дээр харагдаж буй улбар шар өнгийн гэрэл нь цусны судаснууд юм.
Эх сурвалж: News Scientist
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.